x

Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яавал бараа бүтээгдэхүүний үнийг буулгах боломжтой вэ?

-2024 оны эцэст жилийн инфляцийн түвшин есөн хувьтай гарсныг ҮСХ мэдээлсэн. Энэ нь жилийн дунд үеэс хойш өссөн дүн бөгөөд Монголбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт. Үүний ард гол нөлөөлөл нь орон сууц, ус, цахилгаан, дулааны үнийн өсөлт байгаа бол дараа нь хүнс, хувцас гэх мэт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан. Энэ нь иргэдийн амьжиргаатай холбоотой гол суурь хэрэглээнд ихээхэн нөлөөтэй байгааг харуулж байгаа хэрэг юм. Та яавал бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах вэ гэж асууж байна. Асуудлын гол нь бид үүний шалтгааныг зөв тодорхойлох хэрэгтэй. Улс оронд үнэ тогтвортой байхад олон хүчин зүйл нөлөөлнө. Гол нөлөөллийг дурдвал бараа бүтээгдэхүүний болон мөнгөний нийлүүлэлт гэсэн хоёр хүчин зүйл байж болно. Бараа бүтээгдэхүүн хомсдвол, мөнгө ихэдвэл үнэ өснө гэсэн үг. Манай улсын хувьд эдгээр шалтгаан хоёул байгаа боловч мөнгөний нийлүүлэлттэй холбоотой үнийн өсөлт илүү давамгайлж байна гэж би хувьдаа хардаг. Эдийн засгаа төрөлжүүлэх, ялангуяа эдийн засаг дахь бүтээмжийг нэмэгдүүлээгүй байж олон сувгаар эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийдэг. Үүний нэг гол суваг нь төсвийн тэлэлт юм. Тиймээс эдийн засгийн суурь хүчин чадал нэмэгдээгүй байхад тодорхой салбараас бий болсон орлого, эдийн засгийн өсөлтөд дулдуйдсан халамж болон бусад мөнгөний хэмжээг ихэсгэх үйлдэл нь өнөөгийн инфляцийн гол шалтгаан болж байна. Үүний эсрэг Монголбанкны зүгээс мөнгөний хатуу бодлого буюу банкны салбараар дамжиж эдийн засагт орох мөнгөний хэмжээг бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байдалд орж байгаа юм.

Тиймээс бид эдийн засгийн хүчин чадал, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлэх, нөгөө талд нь макро эдийн засгийн суурь нөхцөлдөө нийцээгүй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээгээ зогсоохгүй бол үнийн өсөлтийн энэ асуудал байсаар байна.

Энэ удаад инфляцид саяхан нэмсэн эрчим хүчний үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байна. Эргээд бусад бараа бүтээгдэхүүнд дам байдлаар нөлөөлнө. Үүний эсрэг дахиад цалин тэтгэвэр нэмнэ. Үр дүнд үнийн өсөлт буурахгүй. Ийм л нөхцөл байдалд бид байна.

-Үнийн өсөлтөд татвар нөлөөлж байгаа биз дээ?

-Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа татвар нь аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын нэг хэсэг гэдэг агуулгаараа үнэнд нөлөөлөх нөлөөлөл бол бий. Гэхдээ 2019 оны татварын багц хуулийн шинэчлэлээс хойш татвар нэмэгдээгүй. Тиймээс өнөөдрийн үнийн өсөлтийг татварын өсөлттэй шууд холбох нь тийм ч үндэслэлтэй зүйл биш. Харин одоо татварын эрх зүйн орчны шинэчлэлийг ярьж байгаа энэ үед татварын бодлогоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесүүд өргөжих, томрох боломжийг нээх чиглэлд бодитойгоор чиглүүлэх шаардлагатай.

-НДШ 27 хувь, НӨАТ 10 хувь, ХХОАТ 10 хувь байгаа нь бидний авч буй цалин хөлстэй харьцуулахад хэт өндөр байна. Тэгвэл эдгээр татварыг хэдэн хувь бууруулбал барааны үнэ хэдэн хувь хямдрах боломжтой вэ?

-Манай улсын өнөөдөр мөрдөж байгаа нийгмийн даатгал, татварын хувь хэмжээний хувьд харьцангуй асуудал юм. Таны дурдсан хувь хэмжээг дэлхийн улсуудтай харьцуулбал тийм ч их өндөр дүн биш байдаг. Тэрийг зарим төлөөллүүд дурдаад бид өндөр татвар, шимтгэлтэй улсууд биш гэж ярьдаг. Энэ нь зөвхөн тоон харьцуулалт хийж байгаа үед тийм байдлаар харагддаг. Тэгвэл яагаад өнөөдөр иргэд, ААН-үүд татвар, шимтгэл өндөр байна гэж яриад байгаа хэрэг вэ. Үүний шалтгаан нь таны асуултад байгаа юм. Таны асуултад тодорхой үнэн бий. Авч буй цалинтай харьцуулахад өндөр гэдэг нь үнэхээр өндөр юм. Статистикийн мэдээгээр дундаж цалин 2.5 сая орчим төгрөг байна. Эндээс НДШ, ХАОАТ хасахаар хоёр сая орчим төгрөг гар дээрээ авч байгаа юм. Энэ нь өнөөдрийн амьжиргааны өртөгтэй харьцуулахад иргэдийн хэрэглээнд хүрэлцээтэй байх боломжгүй. Иймээс иргэд цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Хэрвээ өнөөгийн амьжиргааны түвшинд дундаж цалин хоёр сая биш хоёр мянган ам.доллар байсан бол энэ шимтгэл татвар их дарамт болохгүй. Үлдсэн хэсэг нь амьжиргаанд хүрэлцэх боломжтой байна.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, НДШ нь татвар хараахан биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өнөөдөр НДШ-ийг их сөргөөр харах нөхцөлийг бүрдүүлж байгаа явдал нь дээрх дарамт болж буй байдлаас гадна тэтгэврийн тогтолцоо маань өөрөө үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй явдал юм. Өнөөдрийн иргэдийн төлж байгаа шимтгэл ирээдүйд тэр иргэнийг хамгаалж чадахгүй байна гэсэн үг.

Эдгээр шимтгэл, татварыг бид өөрчилж болох юм. Гэхдээ үүнийг өөрчилснөөр бараа бүтээгдэхүүний үнийг шууд удирдах боломж бага. Татвар бууруулна гэдэг нь иргэдийн эрэлтийг дэмжинэ, мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.

-Татварын дарамт их байна гэж нийгэм бухимдалтай байгаа. Татварууд буурвал үнийн өсөлтөд төдийгүй иргэдийн амьжиргаанд ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Нийгэм бухимдалтай байгаа нь үнэн. Тэгэхээс ч өөр арга байхгүй байна. Иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь гашуун боловч үнэн. Өндөр цалин орлоготой дундаж давхарга бий болж чадаагүй, үндэсний томоохон компаниуд хангалттай хэмжээнд өсч томроогүй, олшрохгүй байна. Татвар буурвал богино хугацаандаа хэрэглэгчийн орлого нэмэгдэж эрэлт өдөөгдөх магадлалтай. Хамгийн үр ашигтай арга нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгах явдал. Мөнгөний нийлүүлэлт, төсвийн тэлэлт нь эдийн засгийн өсөлтөө даваад байвал үнийн асуудлыг шийдэх боломж бага.

Харин бидний хувьд татварын шинэчлэлийг хувийн хэвшлийг хөгжил, эдийн засгийн тэлэлт, бүтээмжийг нэмэх, ажлын байрыг бий болгож иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлтэй харах нь зүйтэй. Бид том аж ахуйн нэгжүүдээ улам томруулах, жижгийг нь бойжих боломжийг бүрдүүлсэн татварын орчин бий болгох хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж амьжиргаа сайжирна. Үүний тулд татварыг бууруулах тухай ярьж болно. Энэ нь иргэдээс гадна бизнесийн байгууллагууд руу чиглэх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heebii (103.57.92.41)
    Undesnii uildverlegch biznesmenuud nertei uls turchid reketuudiin mungiig ugaadag hun chanar hunii musgui shulaachid l amand bagtsan unee helj jiriin irgedee guxmand gartal shjlj bna manai ulsad tsever ursulduun gej baihgui ugsen huivaldaan l bna uunii tod jishee neg sum aimagt baigaa delguuriin baraa buh shathuun tugeeguur bugd yag adilhan unetei baidag tur zasag ni zohitsuulay geheer teatr shaadag gurilan nuurt gadaadiin harhuud bugsuu zardag oyungerel gesen gajiguud hunii er huviin umchind haldlaa oroltsohgui bolhoor yumnii une usluu ogtsor gej soliorood baidagt l baigaan
    2025 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 10 цаг 0 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 10 цаг 7 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 10 цаг 10 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 10 цаг 14 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 10 цаг 20 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 10 цаг 30 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цаг 36 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 10 цаг 37 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 10 цаг 40 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 46 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 14 цаг 59 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 15 цаг 11 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 15 цаг 15 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 15 цаг 16 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 15 цаг 23 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 15 цаг 27 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 29 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 15 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 15 цаг 40 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 15 цаг 58 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top