x

Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.

-Та бүхэн гурван жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ судалгааг нийгмийн ямар шаардлага, хэрэгцээний дагуу хийсэн бэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож, туршилт явуулах гэж байна гэх хэл ам ард иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч байсан. Үүний улмаас Засгийн газар хоёр ч том ажлын хэсгийг гарган бүхий л яам, агентлагийн мэргэжлийн хүмүүс тус газарт очиж ажилласан юм.

Мэдээж дээж авч, шинжилгээ хийгээд, дүгнэлт зөвлөмжүүд гаргасан ч төрийн байгууллагынхан хийсэн учраас иргэд үл итгэх байдал үүссэн. Иймээс Засгийн газар бодит нөхцөл байдал ямар байгаа талаар хөндлөнгийн экспертийн судалгаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг судлаачдад тавьсан.

Түүний дагуу ШУА-ийн ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Монголын Геодоргеологичдын холбооны мэргэжилтнүүд нэгдэн баг бүрдүүлээд судалгаа хийсэн. Бид анх 2021 онд очиж судалгаа хийх үед туршилтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Олборлолт эхлээгүй, хүхрийн хүчил шахаагүй үед нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөрсний суурь нөхцөл, ус, ургамлаас шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дээж аваад, тайлан дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан.

-Засгийн газарт танилцуулсан дүгнэлтээсээ ярихгүй юу?

-Тус газрын ус гэхэд байгалиасаа янз бүрийн уран болон хүнд металл, анион, катионы агуулга өндөртэй буюу ундны усанд тохирох худаг байгаагүй. Газрын гүний уснууд нь ч тохиороогүй. Бид 50 км-ийн радиуст байгаа малчдын худгаас 18-ыг ундны усны шаардлагыг олон дахин үзүүлэлтээр давсан учир ахуйн хэрэглээнд хэрэглэж болохгүй гэх ангилалд оруулсан. Харин зарим нь стандартыг цөөхөн үзүүлэлтээр давсан учраас ийм худгийн усыг тодорхой хэмжээгээр цэвэршүүлээд ууж болно гэх дүгнэлтийг ч гаргасан байгаа. Мөн стандарттай харьцангуй ойролцоо устай байсан худгуудын усыг хэрэглэж болно.

-Тэгвэл хөрсний хувьд ямар дүгнэлт гаргасан бэ?

Хөрсний суурь нөхцөлийг тодорхойлоход ямар нэгэн хүнд металлын бохирдол байгаагүй. Байгалиасаа хүнцлийн агууламж өндөртэй байсан.Түүнээс хөрсний стандартыг давсан сөрөг нөлөө байгаагүй. Малын мах, сүүнд нь ч ямар нэгэн бохирдол илрээгүй. Мөн ургамалд нь уран, торин харьцаа, хүнд металлын агууламж ямар хэмжээнд буйг тодорхойлсноос нэгийг дурдъя. Баруун Баян булагийн газрын доорх усны илэрцэд ойролцоо байсан ургамал нь уран, торин агууламж өндөртэй байсан. Бид 2021 онд суурь нөхцөл байдлыг тодорхойлноосоо хойш 2023, 2024 онд шинжлэх ухаан технологийн төслөө хэрэгжүүлсэн юм. Үүнийхээ хүрээнд 2021 онд судалгаа хийсэн яг тэр цэгүүдээсээ дахин дээжээ аваад, тухайн үед ашигласан арга зүйгээрээ шинжилгээ хийгээд нийт гурван жилийн үр дүнг харьцуулаад явж байна. Үүнээс харахад хөрсөн дээр цөөхөн хэдэн хүнд металлын агууламж ихэссэн, эсвэл өмнө жил нь их байснаа буурсан тохиолдлууд гарсан. Энэ бол наад зах нь гэхэд цаг агаарын нөхцөл байдал муудсан гэх мэт зүйлээс хамаарсан асуудал. Жишээ нь, бид 2021 оны долдугаар сард очиход бороотой, өвс ургамал ургасан сайхан зун болж байсан. Дахин 2023, 2024 оны зун очиход бороо орохгүй, өвс ургамал ургаагүй байлаа. Бороо орохгүй, ургамал ургахгүй байхаар говьд ямар байдаг билээ. Иймэрхүү шалтгааны улмаас бага зэргийн өөрчлөлт гарсан нь энэ юм.

-Тэгвэл усны хувьд урантай холбоотой ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид яг л нөгөө хийсэн худаг, газрын доорх усны үе давхарга бүртээ нарийн судалгаа хийхэд ураны хүдэр агуулж байгаа олборлолт хийсэн давхаргын усанд PH нь хүчиллэг болсон, ураны агууламж нэмэгдсэн, урантай хамт хүхрийн хүчилд уусдаг элементүүдийн агууламж ч ихэссэн өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ ураны хүдэр агуулснаас дээд, доод үе давхаргад өөрчлөлт гараагүй. Бид шаардлагатай хяналтуудыг хийгээд явж байгаа. 2025 онд дараагийнхаа судалгааны ажлыг хийгээд манай төсөл дуусна.

-Зарим хүн уранаас их айдаг. Гэтэл АНУ, БНХАУ гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлолт хийгээд эдийн засагтаа нөлөөлөл үзүүлж байна. Цаашдаа бид уранаас айгаад яваад байх нь зөв үү?

-Би ингэж боддог юм. Зөвхөн эрсдэлийг л яриад байвал юуг ч бүтээн байгуулж, үйлдвэрлэж, улс орноо хөгжүүлж чадахгүй. Ямар ч зүйлийг хийхэд тодорхой хэмжээний эрсдэл дагалдаж байдаг. Мэдээж бид хөгжих хэрэгтэй. Бид бүгд сайхан амьдарч, илүү өндөр орлоготой, агаарын бохирдолгүй эрүүл орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс бид үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд баялгаа ашиглах ёстой болно. Бидэнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр л баялаг бий. Нэгдүгээрт, бид үүнийгээ ашиглах нь зөв. Хоёрдугаарт, ямар ч үйл ажиллагаа эрсдэлтэй. Ер нь аливаа зүйл эрсдэлгүй, хор хөнөөлгүй байдаггүй. Харин тухайн эрсдэл, хор хөнөөлийг нь хамгийн доод түвшинд барих ёстой юм. Тэгэхээр технологийнхоо г оримыг сайн барьж, хяналтаа өндөр түвшинд тавьж ажиллах ёстой. Нэг жишээ татъя л даа. Хүн өдөрт 2.5 литр ус уух ёстой гэж байхад би 6 литр ус хэрэглэвэл миний бөөрний ажиллагаа алдагдаж, хавагнана. Хэчнээн ус хоргүй мөртлөө миний биед муу нөлөө үзүүлж байна. Үүнтэй адилхан ураныг технологийнх нь дагуу олборлоод, экспортлох юм бол манай улсын эдийн засагт ач холбогдолтой. Одоо мэдээлэл нээлттэй болсон цаг үе. Тиймээс бид шинжлэх ухааны мэдээллийг илүү сонирхдог, хэрэглэдэг, итгэдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн дам ярианд итгэхээсээ өмнө тухайн сэдвийнхээ хүрээнд мэргэжлийн хүний дүгнэлт, үр дүнтэй танилцсанаар айх ёстой юу, үгүй юу гэдэг тодорхой болно. Ер нь уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.168.34.238)
    өөрт тэндхийн усыг өгч уулга өөр ус бүү өг
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 9 цаг 27 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 9 цаг 29 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 30 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 9 цаг 31 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 9 цаг 32 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 9 цаг 34 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 9 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 9 цаг 37 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top