x

Н.Эрдэнэцэцэг: Гэр бүлийн боловсрол гэдэг хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг

Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр тохиож буй учраас Гэр бүл судлаач Н.Эрдэнэцэцэгтэй хайр, гэрлэлтийн талаар ярилцлаа.

-Хүн бүр хайрыг өөрөөр ойлгож, илэрхийлдэг. Таны бодлоор хайр гэж юуг хэлэх вэ?

-Хүмүүс нас наснаасаа шалтгаалж хайрыг олон янзын үйлдлээр илэрхийлдэг. Тухайлбал, хүүхдүүд аав ээжийнхээ өөрт нь илэрхийлж байгаа үйлдлийг хайр гэж төсөөлдөг. Харин насанд хүрсэн хүмүүс, өвөө эмээ нар хүртэл хайрыг өөрөөр тодорхойлдог. Миний хувьд хайрыг хариуцлага, мэдрэмж, уулыг давж усыг гатлах урам зориг гэж ойлгодог. Сэтгэл зүйч, эрдэмтэд хайрыг тодорхойлохдоо хайр бол хүч, мэргэн ухаан, хайр бүгдийг далдалдаг, уучилж чаддаг, өгч чаддаг гэдэг.

-Сүүлийн үед залуус хайр сэтгэлийн тал дээр сэтгэл хөдлөлдөө автаж хандаад байх шиг. Энэ нь гэр бүлийн асуудал үүсэх шалтгаан болж байна уу?

-Тийм ээ. Залуус хайр сэтгэлд эрт, хариуцлагагүй хандаж байна гэдэг нь судалгаагаар батлагдсан. Монголын нийгэмд маш олон кейс, үүнээс шалтгаалсан үр дагаврууд гарч байгаа. Энэ нь гэр бүлийн боловсролыг огт сурахгүй байгаатай холбоотой. Хэн ч энэ талаар зааж, хэлж өгдөггүй. Наад зах нь гэрлэлт гэж юу вэ, хань ижлээ яаж сонгох юм, эцэг эх болно гэдэг нь ямар учиртай юм гэдгийг хэн ч хэлж анхааруулж, сургамжилдаггүй. Гэтэл амьдралын олон дүрээс хамгийн чухал нь гэр бүлтэй холбоотой дүр байдаг. Миний хувьд залууст гэрлэлтээс өмнөх гэр бүлийн боловсрол олгох хэрэгцээ Монгол Улсад ямар байгаа талаар судалгаа хийсэн. Энэ судалгаанаас цэцэрлэгийн наснаас нь эхлээд ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн боловсрол заах ёстой гэдгийг анзаарсан юм. Гэрлэлт, хайр дурлал, шохоорхлын ялгааг мэдсэнээр гэр бүлийн харилцааг эхлүүлэх ёстойг ойлгоно гэсэн үг.

-Амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох гэрлэлт дээр залуус хэрхэн анхаарах ёстой юм бол?

-Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсдөг нь үүнтэй холбоотой. Сэтгэл зүйн хэрэгцээ нь огт хангагдахгүй өсөж байна гэсэн үг.

Эцэг эх нь хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүй, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй, маш их стресс дунд өсөж сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй болохоор хайр дурлал, шохоорхол нь бенгалийн гал шиг хэдхэн секунд оволзоод дуусгачихдаг. Үүнийгээ хайр сэтгэл гэж андуурдаг. Ингээд сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй болохоор өөр хүн рүү тэмүүлдэг. Үүнээс болоод хайрлагдах сэтгэл зүйн хэрэгцээгээ дахин мэдрэхийн тулд буруу харилцаа үүсдэг.

Эрдэмтдийн судалснаар хүний тархины бор гадаргуу нь ухаалаг шийдвэр гаргадаг. Энэ тархины ажиллагаа хүнийг 25 нас хүрмэгц бүрэн хөгжиж дуусдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр 25 нас хүртлээ ажил мэргэжил, хань ижлээ сонгох чухал шийдвэрээ гаргахдаа заавал нас биед хүрсэн хүнтэй зөвлөлдөх шаардлагатай гэсэн үг. Гэтэл бид 18 нас хүрсэн юм чинь гээд өөрсдөө шийдвэрээ гаргах гэдэг гэм бий. Энэ нь бага насандаа сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээ, сэтгэлдээ авсан шархнаас шалтгаалсан хэрэг. Ингээд нөхөрлөл, хайр дурлалыг андуурснаас болоод ирээдүйн олон сонголтоо багасгадаг. Улмаар сэтгэлийн дарамт, гэмтэлд өртдөг. Ийм учраас том хүний тоглоомоор битгий тоглооч ээ гээд хэлээд байдаг юм. Тэгэхээр залуус маань гэр бүл, сэтгэл зүйн боловсролдоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Гэхдээ нэг өдөр сургалтад суугаад бүгдийг нь шууд ойлгоод авчихдаг зүйл биш. Улс орны бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй.

-Өнөөдөр хайрын баярын өдөр. Гэр бүл судлаачийн хувьд энэ өдөр хосууд хэрхэн бие биенээ ойлгож, ярилцах ёстой вэ?

-Хайрын баяр жилд нэг л удаа тохиодог ч зөвхөн энэ өдөр “хайртай шүү” гэдгээ илэрхийлэх биш 365 хоногт мэдрүүлж, илэрхийлж амьдрах нь илүү утга учиртай. Манайхан Валентины баяраар цэцэг өгөөд, хамт тоглолт үзээд цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг. Гэтэл энэ үед хосын харилцаа сайжирдаггүй. Харин сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хувьд хайрын сав нь дүүрсэн юм шиг болдог. Үүний оронд хамт зураг зурдаг, хосын сэтгэл зүйчтэй эвент гэх мэт хоорондын харилцаагаа тордсон, амьдралаа дүгнэдэг, зорилгоо ярьдаг, гомдоосон бол уучлалт гуйдаг, зүрх сэтгэлийн хэрэгцээг хангасан зүйлийг хамт хийвэл илүү үр дүнтэй. Энэ баярыг хосууд маань ингэж тэмдэглээсэй гэж хүсч байна.

-Харилцаанд үүсдэг зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам нь юу вэ. Таны хувьд хосуудад сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөг шүү дээ?

-Хайрыг насан туршдаа оргилуун байлгах боломжгүй. Буурах үе гэж байдаг. Энэ нь хосуудын харилцаанаас хамаардаг. Тэр үед нь нийгэм, гадны хүчин зүйлээс шалтгаалаад давхар хямралууд ирдэг. Тухайлбал, хосын харилцааг улирлаар төлөөлүүлж ярьдаг. Өвлийн улирлыг туулж байгаа хосууд байна, гэтэл өвлийг давчихвал хавар ирдэг. Дан зунаараа байдаг хосууд гэж байдаггүй. Ер нь дандаа тэгш хэмээр явна гэж байхгүй. Уналт, босолттой явсаар олон жилийг хамт өнгөрөөж. Би чиний төлөө юу хийж өгөх вэ” гэдэг хэмжээнд очтолоо явахыг хайр гэж эцэст нь дүгнэж хэлэх боломжтой.

-Ер нь ам мурийхгүй харилцаа, зөрчилгүй амьдрал гэж байдаг юм уу?

-Зөрчилдөөнгүй амьдрал, харилцаа гэж байхгүй. Ажил дээр, гэртээ ч тэр хүнтэй зөрчилдөнө. Гэхдээ зөрчилдөөнийг яаж шийдэх вэ, ямар хил хязгаарыг давж болохгүй вэ гэдгийг багаасаа сурах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлсэн хоёр хүн маргах, хөгжүүлээгүй хүмүүс зөрчилдөхийн хооронд маш их ялгаа бий. Сэтгэл хөдлөлгүй хүн гэж байхгүй учраас сэтгэл хөдлөлөө таньж мэдээд, удирдан чиглүүлэх чадвараа хөгжүүлэх нь чухал. Зөрчилдөөнд хосууд ихэвчлэн хувь хүний үнэ цэнэ рүү халдаад байдаг. Тэгэхээр өөр рүү нь хандахаасаа илүү “Чи ямар тэнэг үйлдэл хийчихээ вэ” гэдэг рүү анхаарахыг зөвлөдөг. Дараа нь ярилцах, сонсох техник гэж бий. Юу хэлж байгааг нь бүрэн сонсоогүй байж маргадаг, ярилцаад эхлэхээр хэрэлдэх гээд байдаг. Тэгэхээр гэр бүлийн боловсрол гэдэг нь хувь хүний хөгжил буюу хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг гэсэн үг.

-Энэ бүгдээс хайрыг уучлал гэж ойлгож болох уу?

-Миний хувьд энэ салбарт арав гаруй жил ажиллахдаа олон гадаад хүмүүстэй ажиллаж байсан. Олон жил хамт амьдарсан хосуудаас “Амьдралын нууц гэж юу вэ” гэж асуухад “Уучлал. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Бие биенээ уучилснаар насан туршдаа хайр нь болж үлдсэн” гэдгийг хэлж байсан. Энэ хариулт надад үнэхээр өвөрмөц санагддаг. Бид хайрын тухай кино үзэх үед хаалганы хажууд гараа тавиад уйлахыг хардаг шүү дээ. Энэ бол эмоци буюу мэдрэмж. Гэтэл хайр, гэрлэлт гэдэг бол мэдрэмжээс давсан зүйл. Хэцүү байсан ч эргээд хайрлахыг хэлдэг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 8 цаг 59 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 9 цаг 1 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 2 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 9 цаг 3 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 9 цаг 4 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 9 цаг 6 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 9 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 9 цаг 9 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top