Энэтхэг улс энэ удаагийн “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ” буюу QUAD-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтад АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн удирдагчид оролцох бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.
Н.Моди АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтын дараа “Энэтхэг, АНУ-ын түншлэл нь ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлдэг. Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангахын төлөө хамтран ажиллана” гэж онцолсон байна. Тэрбээр цааш нь “Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, шинэ чиглэлээр өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэв.
Мөн энэ үеэр Энэтхэг-Ойрх Дорнод-Европын эдийн засгийн коридор (IMEC)-ыг хөгжүүлэх талаар голчлон яригдах аж. Энэхүү тээврийн болон эдийн засгийн коридорыг Энэтхэг, АНУ, Саудын Араб, Европын Холбоо хамтран байгуулахаар 2023 оны есдүгээр сард "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон билээ.
QUAD механизмыг 2007 онд Ази-Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулсан. Өнгөрсөн 2024 онд АНУ энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ удаад Энэтхэг улс даргалж буй нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад тус улсын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж байна гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: TASS