Монгол Улсад
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 14-15-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
-
11:00 цагт: ХӨСҮТ томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчний талаар мэдээлэл өгөх хурал хийнэ.
-
12:00 цагт: “Шинэ цас” каллиграфын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.
-
14:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний жин үзлэг, хэвлэлийн хурал Баянгол зочид буудлын ресторанд болно.
-
16:00 цагт: “18 дахь хаврын хайр” драмын жүжиг Улсын Хүүхэд Залуучуудын Театрт энэ сарын 15, 16, 21, 22, 23-нд тоглогдоно.
-
19:00 цагт: Дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын тоглолт Zaisan Hill Complex-д болно.
-
Мөсний шагайн харвааны сургалт, тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт
-
Орхон аймагт “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум, үзэсгэлэн зохион байгуулагдана. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны санал солилцох зорилготой энэхүү арга хэмжээнд дотоод, гадаадын компаниуд оролцоно.
-
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр үргэлжилж байна.
Хилийн чанадад
- “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-ныг хүртэл зохион байгуулагдаж байна.