x

Хүнсний бөөний төв, агуулах, захууд 06.00-19.00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комисс,  Засгийн  газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 

Улмаар улс орон  даяар тав  хоногийн хатуу хөл  хорио тогтоосон юм.  Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа. 

Уг  захирамжид: 

1.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажилласугай:

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоосугай.

1.2.Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласугай.

1.3.Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай.

1.4.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/-ын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

1.5.Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд дотоодын хяналт тавьж ажилласугай.

1.6.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөсүгэй.

1.7.Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэд, оршин суугчдад уриалсугай. 

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/1241 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 10 цаг 20 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 10 цаг 22 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 23 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 10 цаг 24 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 10 цаг 25 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 10 цаг 26 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 10 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 10 цаг 30 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top