Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
Энэхүү хэлэлцээр 2018 оны зургаадугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.
Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.
Энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг хэлэлцээрээр тохиролцжээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам