Тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд нийт 21 мэргэжлийн сургалтын төвийн 548 төгсөгчийн чадамжийн гэрчилгээг хянан баталгаажуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд хүлээлгэн өгсөн байна.
Баталгаажуулсан гэрчилгээний хуваарийг чиглэл тус бүрээр харвал:
- Галт тэрэгний ашиглалт, засвар үйлчилгээ – 206 төгсөгч
- Урлаг, хүмүүнлэг – 21 төгсөгч
- Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл сэтгүүл зүй – 24 төгсөгч
- Уул уурхайн ашиглалт – 62 төгсөгч
- Бизнес удирдлага, эрх зүй – 56 төгсөгч
- Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж – 79 төгсөгч
- Таримал ургамлын аж ахуй – 15 төгсөгч
- Үйлчилгээний чиглэл – 85 төгсөгч
Ийнхүү олон чиглэлээр мэргэжлийн сургалт амжилттай дуусаж, төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг нотлох гэрчилгээг баталгаажуулсан нь салбар бүрт ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдахад чухал алхам болж байна.