Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Зэвсэгт хүчин газар доорх хоргодох байр, уулын агуй, нүхэн хонгилд байрлуулсан холын тусгалтай их буунуудыг устгах зориулалттай шинэ төрлийн баллистик пуужинг хүлээн авсан тухай Yonhap агентлаг мэдээлэв.
Шинэ пуужингийн онцлог
🔹 180 км-ийн тусгалтай тактикийн баллистик пуужин
🔹 Умард Солонгосын газар доорх байршлуудад оновчтой цохилт өгөх чадвартай
🔹 Сөүл хот Умардын их бууны тусгалд байрладаг тул аюулыг сөрөх зорилготой
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, энэ пуужин нь Умард Солонгосын их бууны галын аюулаас урьдчилан сэргийлэх стратегийн ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж: TASS, Yonhap