Он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 490 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт дуудлагын 57.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарчээ.
Аймгуудад бүртгэгдсэн гал түймрийн тоо:
- Сэлэнгэ аймаг – 21
- Төв аймаг – 19
- Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймаг – 10-14
Нийслэлд гарсан дуудлагын 50 хувь нь:
- Баянзүрх
- Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ.
Гал унтраах ажиллагаанд Онцгой байдлын 2931 албан хаагч, 719 ширхэг тусгай зориулалтын автомашин ажиллаж, дөрвөн иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 601 хүнийг гаргажээ.
Гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, орон сууц, гэр хашаанд гарсан бөгөөд ихэнхдээ санамсар болгоомжгүй үйлдэл, цахилгааны буруу хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Өвлийн улиралд гарсан гал түймрийн дийлэнх нь пийшин зуухны яндангийн ноцолтоос шалтгаалсан.
Гал түймрийн түгээмэл шалтгаанууд:
- Цогтой үнс нурам ил задгай асгах
- Хөлдсөн автомашин, эд зүйлийг халаах зорилгоор ил гал, газ, бамбар ашиглах
- Цахилгааны ачаалал хэтрүүлэх, залгуур буруу ашиглах
Сүүлийн таван жилд объектын гал түймрийн 15,298 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 6359 гэр байшин, орон сууц шатаж, 116 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл (1)