АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид явуулсан тусгай ажиллагааны явцад террорист "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчдын нэгийг устгасан тухай мэдэгдсэн байна.
"Энэ амралтын өдрүүдэд Америкийн цэргүүд агаараас оновчтой цохилт өгснөөр Сири дэх "Аль-Каида"-гийн гишүүнийг устгалаа. Террористуудын толгойлогч болох уг этгээд бүс нутаг дахь “Аль-Каида”-гийн бүх салбартай хамтран ажиллаж байсан" гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнд даваа гарагт бичжээ.
Мөн Д.Трамп тус ажиллагааг амжилттай удирдсан АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга Майкл Курилл болон оролцсон нисгэгч нарт баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: TASS