x

Монгол Улс хөрөнгө оруулалт татах стратегидаа анхаарна

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцоллоо. Тус зөвлөлийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор бүрдүүлжээ.

Монголын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг Сингапур, Бахрейн улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилго тавьж, хэрэгжүүлэх ажлын дийлэнхийг гаднын хөрөнгө оруулалт татахад чиглүүлэх ёстойг хуралдааны үеэр тэмдэглэлээ. Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “Business Friendly Mongolia” стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын бизнесийн орчинд Монгол Улсыг хэрхэн өрсөлдөхүйц байр сууринд хүргэх талаар хэлэлцэв.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван чиглэлд түлхүү анхаарч, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгохыг зорьж байгаа талаар танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих бодлого баримталж, бизнесийн хөгжлийг хурдасгах чиглэлд төрийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн үзүүлэлтүүдийг олон улсын хэмжээнд үнэлсэн судалгаануудыг танилцуулсан бөгөөд бизнес эрхлэхүй индексээр 2020 онд 190 орноос 81-д, эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2024 онд 176 орноос 76-д жагсаж буйг дурдсан байна.

Бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэлүүд, тухайлбал аж ахуйн нэгжүүдийн хувьд шат дамжлагыг багасгах, зөвшөөрлийн системийг цахимжуулах, зээлийн хүүг бууруулах, татварын хувь хэмжээг зохистой түвшинд тогтоох, төрийн байгууллагуудын оролцоог оновчтой зохицуулах шаардлагатайг оролцогчид онцолсон байна. Мөн гадаад худалдааны үйл явцыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалалтыг сайжруулах, хүнд суртал, шүүхийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, авлигын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүй байх, зөвшөөрлийн олголтын дараах хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, QR код ашиглан цахим хяналтыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсныг онцолжээ.

Татварын шинэчлэлийн талаар олон санал гарч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахын зэрэгцээ татварын тогтолцооны үндсэн философийг эргэн харах хэрэгтэйг илэрхийлсэн байна. Тухайлбал татварын маргааныг шүүхээр бус арбитрын байгууллагаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох, татварын байцаагчдын мэргэшлийг нэмэгдүүлэх, татварын маргаан шийдвэрлэхэд мэргэшсэн шүүх байгуулж, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилж, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ бүтцийг байгуулан ажиллуулахаар болов.

Хуралдааны эцэст Монголын эдийн засгийн форумыг ирэх долдугаар сард зохион байгуулахаар товлож, бэлтгэлийг эхлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүн гаргахад анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Тавантолгой төмөр зам"-д оруулсан иргэдийн ноогдол ашгийг эхлээд хувьцаа болгоно уу, П.Сайнзориг гишүүн ээ! 9 цаг 59 мин Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ 10 цаг 19 мин "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг 30 хоног цагдан хорилоо 10 цаг 37 мин Хиймэл оюун ба кибер аюулгүй байдал: Монгол Улсын шинэ стратеги, сорилт, боломжууд 12 цаг 50 мин Шинэ Зеландын Шадар сайдын Монгол дахь айлчлал: Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж 12 цаг 52 мин "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн – Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийг сэргээх шинэ боломж 12 цаг 54 мин Apple хямд үнэтэй шинэ iPhone 16e загвараа танилцууллаа 12 цаг 57 мин Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Жованни Гаспари итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, хөгжлийн төслүүдийг танилцууллаа 13 цаг 3 мин Барилгын салбарын стандарт, эрх зүйн орчныг сайжруулах хэлэлцүүлэг боллоо 13 цаг 5 мин Монгол, Кувейтийн харилцаа 50 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 6 мин Монгол, Оман улс худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцэв 13 цаг 7 мин Дэлхийн II дайны үеийн Токио дахь агаарын дайралтын хохирлыг харуулсан үзэсгэлэн гарчээ 13 цаг 8 мин Шинэ Зеландын Гадаад Хэргийн Сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 46 мин Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ 15 цаг 7 мин Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно 15 цаг 15 мин ЖДҮ эрхлэгчдийн саналыг нээлттэй сонсох хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгаас эхлүүллээ 16 цаг 26 мин Байгаль орчны салбарт 10 журмыг хүчингүй болголоо 16 цаг 30 мин Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт, эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 32 мин Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав 16 цаг 34 мин
iИх уншсан
Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дах... Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын ор... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан... “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж,... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав
Top