"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Тавантолгой ордын Баруун цанхийн уурхайд хүн амиа алдсан хэрэг гарчээ. Албаны эх сурвалж энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэв.
Учир байдлыг тодруулбал, энэ сарын 5-ны шөнө ажилд гарсан бульдозер эвдэрчээ. Оператор нь техникээ шалгахаар оролдох үеэр бульдозерын гинжинд дарагдан амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан байна.