x

О.Чинзориг: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлнэ

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг, чилэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 530.975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна.

Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрдөгөөс үүдэн тээврийн хэрэгслийн түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилт 2025 он, урт хугацааных 2030 хүртэл байгаа юм.

Мастер төлөвлөгөөнд тусгаснаар 2025 онд авто замын сүлжээний нягтрал 38 хувиар, 2030 онд 71 хувиар нэмэгдэх аж.

Шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх авто зам, замын байгууламжийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор зорчих хугацааны хэмнэлт жилд 106 тэрбум төгрөг, агаарын бохирдлын бууралт жилд 415 сая төгрөг, шатахууны хэмнэлт жилд 16 тэрбум гэх мэтчилэн тодорхой хэмнэлтүүдийг гаргах боломжтой гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын газрын дарга Ч.Рэгзмаа хэлж байлаа. Энэхүү мастер төлөвлөгөөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, зөвлөхүүдийн хамт гаргажээ.

Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт 1.135.678 км урттай. Хотынхоо төвд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаас үүдэн замын түгжрэл бий болдог. Автомашинжилтын түвшний зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Нийслэлийн хэмжээнд автомашинжилтын түвшин 327 гарсан нь дараах хоёр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318.585 тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Иймд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн, сургуулийн автобусыг үйлчилгээнд ажиллуулж, авто замын хөдөлгөөнд саад учруулах байршилд газар чөлөөлөлт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн авто зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт богино эргэлтийг бий болгох, зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ.    

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж буй хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлэх юм. Холбогдох газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг авч, нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан харьяа газруудын мэдээллийг сонссоны дараагаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг хийснээс хойш хүн ам даруй 10 дахин нэмэгдэж, автомашины тоо бараг 600 мянгад хүрлээ. Эдийн засаг үүнийгээ дагаад өсөөгүй хэдий ч төр засаг, нийслэлийн удирдлагууд асуудлыг хойш тавилгүй ажиллаж байна. Цаашид хотоос гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэддээ мэдээлэл хүргэж, тэдний оролцоотойгоор хамтарч ажиллах нь чухал. Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс нийслэлийн бүх харьяа байгууллагууд авч хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд мэдээллэх хэрэгтэй.

Түүнчлэн Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг олон жил боловсруулсан. Одоо НИТХ-д танилцуулж, нийслэлийн төсөвт тодотгол хийх үеэр асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө бол амьдрал хэвийн үргэлжилж явах төлөвлөлт учир үүнийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авна. Авто замын сүлжээний асуудлыг ярихаар замбараагүй газар олгочихсон тохиолдол гардаг. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин гаргаж болохгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч холбогдох албаныхан бүгд танилцуулсан мэдээллээ нэгтгээд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж ирэх үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 3 цаг 12 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 3 цаг 14 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 15 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 3 цаг 16 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 3 цаг 17 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 3 цаг 18 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 3 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 3 цаг 22 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 21 цаг 21 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв 21 цаг 22 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров 21 цаг 23 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ 21 цаг 25 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно 21 цаг 28 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав 21 цаг 31 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" 21 цаг 37 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна 21 цаг 38 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа 21 цаг 40 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top