Нийтлэл

Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн...
Яагаад ? Яагаад гэвэл цөөхүүлээ учраас хуваагдахааргүй... бараг л бие биенээ сургаар мэднэ. Хайрлах, ойлголцоход ойрхон биш гэж үү...Чи энэ тухай бичээч. Ийм үгийг саяхан нэг эрхэм надад хэлсэн юм.
2025-02-03

Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол
Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.
2025-01-31

Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко
“Гашуунсухайтын төмөр замыг есөн жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан бол Монгол Улс 232 сая тонн нүүрс экспортод гаргаж, хамгийн багадаа 18.5 тэр ам.долларыг олох байсан” гэх мэдэгдэл нь ноцтой баримт мөн. Гагцхүү тэр хүн бол Х.Баттулга гээд хэлчих хоншоортой аавын хүү Монголын улс төрд даанч алга байна.
2025-01-29

Гурван баяр, нэг Монгол
Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.
2025-01-29

Хүйтэн дайн ба Монголын уран
Илэн далангүй ганцхан асуултад хариулт авъя. Мардайн ураны ашиглалтаас тэр үеийн монгол өрх гэр бүл, монгол хүн бүрт ямар нэгэн ашиг болохоор мөнгөн тусламж дэмжлэг, хуримтлал орж ирдэг байсан уу?
2025-01-28

ОЛЗ ба ХОХИРОЛ
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Монголд айлчлаад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл амалсан. Бэлэг биш зээл л дээ. Энэ их мөнгөөр яадаг юм билээ гэж манайд хурдан хурдан солигдох Засгийн газрууд гурван сая иргэдийнхээ хамтаар гурван жил бодоод нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлэхээр шийдэв бололтой. ТЭЗҮ байхгүй! Тооцоо хийгээгүй! Мэргэжлийн судалгаа, аудит аль нь ч үгүй. Эх орныхоо бензинтэй болно гэсэн үндэсний бахархал. Иймээс өөрснөө нефть боловсруулна гэсэн үг сонссон ард түмэн ихэд баясан магнайгаа хага татав. Автомашин өөрийг нь хөдөлгөдөг шатахууныг эх орных уу, найрсаг бус газраас ирсэн үү гэдгийг ялгаж чаддаггүй.
2025-01-27

NEPKO:Гайхамшигт бодисууд
Марк Мёдовникийн “Гайхамшигт бодисууд: Хүний нийгмийг бүтээсэн 10 бодис” ном манай ертөнцийг бүтээсэн бодисын ертөнцөөр аялуулахдаа нууцыг нь дэлгэнэ. Тэр бүр тогтож анзаардаггүй шил, резин, цаас, бетон зэрэг эд материалын бүтцийг задлан гайхамшгийг нь үзүүлжээ. Харагдаж үзэгддэгээсээ онхи өөр бүтэц бүрэлдэхүүнтэй бодисын түүхийг уншин бясалгах нь нэн таашаалтай. Бидний хатуу гэж боддог бодисын дотоод мөн чанар нь үнэн хэрэгтээ шингэн ч байх шиг. Ухаан нь, талстаас бүтдэг металл шингэн агуулдаг учраас нугарч, тахийж, мурийдаг аж.
2025-01-23

Д.Сүхбаатар: Турк үндэстэн
Тэр үеийн хүчирхэг Түрэг гүрний хил хязгаар нь баруун зүгт Хар тэнгис, зүүн зүгт Солонгосын хойг, хойд зүгт Байгаль далай, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм хүрч байлаа. Түрэг улс хүчирхэг цэрэгтэй байсан нэг нууц нь тэд төмөрлөгийн үйлдвэрлэлийг явуулж чанартай сайн махир сэлэм, зэв, хуяг дуулга, бамбай хийдэг байв.
2025-01-22

Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн
Яагаад монгол хүн эвдэрсэн юм бэ. Жинхэнэ монгол хүн гэж хэн байв. Энэ талаар жаахан яръя л даа. Жинхэнэ монгол хүн гэж төрт ёсоо дээдэлдэг, Бурханы сургаалийг баримталдаг, монгол соёл, монгол ёс заншлаа баримталдаг, хүнлэг, ухаалаг хүнийг хэлдэг байлаа.
2025-01-17

Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая
Ер нь нийслэлийнхээ хүн амыг тал хувиар, эсвэл гуравны хоёроор хорогдуулж багасгахгүй бол энэ нийслэл ойрын арав, хорь, гучин жилдээ өөдлөхгүй нь харагдаж байна.
2025-01-16

Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол
Төв талбайд бужигнав. Үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал юм гэнэ. Идэр есийн тэсгим жаварт бээрч, олон цаг гадаа зогсох-аминд тулсан тэмцэл болохыг илтгэнэ. Л.Оюун-Эрдэнийн өнгөнд Х.Баттулгын гэм буруу алсран бүдгэрч, төмөр замын төслийг 16 жил гацааж 18,5 тэрбум долларын ашиг хаасан хорлон сүйтгэгчээр Ц.Элбэгдорж тодров. Сонгуулийн өмнө бичсэн нийтлэлдээ хариу хүсэж дахин байршуулав. Элбэгдорж төмөр зам гацаасныг баримтаар нотолно уу
2025-01-15

Мүраками Харүкийг унших албатай юу
Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.
2025-01-14

Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая
Нийслэлд бүгсэн иргэдийн ихэнхийг төрөлх аймаг сум руугаа нүү, эсвэл бүсийн хөгжлийн төвүүдийг бараад гэж албадаж явуулъя. Гомдох уу гомдоно, гомдолтой юу гомдолтой. Гэхдээ өөр арга алга.
2025-01-14

Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо
Ерөнхий сайд өөрөө огцрохоос илүү Ц.Элбэгдоржийн эргэн ирэлтээс маш их айж байгаа юм байна. Ирүүлэхгүйн тулд бүх чиглэлээр "хориглон тулалдаж" байна.
2025-01-09

Монголын хөгжлийг гацаасан нь
Хагас зуун жил болж хуучирсан дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх гэж 1.3 тэрбум евроний зээл ОХУ-аас авахаар ийм шийдвэр гаргасан нь ямар ч логик алга. Гэтэл монголын хувийн хэвшлийн том компаниудын санал болгосон 600 сая еврогоор шинэ дулааны цахилгаан станц барих саналыг төр яагаад дэмжихгүй, Оросын 1.3 тэрбум евроны зээлийн саналыг яагаад дэмжих болов гэдэг нь гайхал төрүүлж байна.
2025-01-09

Гадны хөрөнгө оруулалт
Өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт байхгүй, мэдлэг, үйлдвэрлэл, Менежмент байхгүй улс гаднаас авахаас өөр сонголтгүй. Өнөөдөр Өмнөд Солонгос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг болох эхлэл тавигдсан нь гадны хөрөнгө оруулалт юм. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй. Дагаж орж ирсэн гадны чадварлаг ажиллах хүчнээс маш их зүйлс сурч удалгүй өөрсдөө удирддаг, төсөл хэрэгжүүлдэг, хийдэг болсон нь бүр том баялаг болжээ. Зүүн Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос яг энэ замаар явсан билээ.
2025-01-08

Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул
Товчхондоо монголчуудын хувьд сүүлийн 12 жилийн мөрөөдөл. Тийм болохоор “Үхсэн хатсаны чинь хиймэл, утаагаа яая гэж байж” хэмээн хараал тавих нөхөд байвал зүгээр уулаа бараадсан нь дээр юм.
2025-01-07

Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье!
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор E-Mongolia дээр нээнэ. “Эрдэнэс Монгол” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг хуримтлуулсан" гэж мэдэгдэв. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсны л буян.
2025-01-07

“ГҮҮПЭР” ЗАЯА
Хятадын тал ч эцэстээ Монголыг Орост бүтнээр нь алдаж доромжлуулснаас энэ нь дээр хэмээн зөвшөөрч, талууд дундын ийм гүүпэр(буфер)-тэй байхаар тогтжээ. Машины мөргөлдөхөд хамгаалж хамгийн түрүүнд цохилт амсч байдаг зөөлөвч.
2025-01-07

Ураны улс төр уран байгаасай
Засгийн газрын хувьд төсөвт тогтвортой орлого орж ирэх нь хамгаас чухал. Зах зээлийн үнэ ханшаас болж орлого хэт савалгаатай болбол төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлтэй. Ийм учраас хэлбэлзэл ихтэй, бас нэмэлт хөрөнгө оруулалт, эрсдэл дагуулж мэдэх хувьцааг шохоорхохоосоо илүү ашигт малталын нөөц ашигласны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь ганц зөв шийдэл.
2025-01-06