x

NEPKO:Гайхамшигт бодисууд

Марк Мёдовникийн “Гайхамшигт бодисууд: Хүний нийгмийг бүтээсэн 10 бодис” ном манай ертөнцийг бүтээсэн бодисын ертөнцөөр аялуулахдаа нууцыг нь дэлгэнэ. Тэр бүр тогтож анзаардаггүй шил, резин, цаас, бетон зэрэг эд материалын бүтцийг задлан гайхамшгийг нь үзүүлжээ. Харагдаж үзэгддэгээсээ онхи өөр бүтэц бүрэлдэхүүнтэй бодисын түүхийг уншин бясалгах нь нэн таашаалтай. Бидний хатуу гэж боддог бодисын дотоод мөн чанар нь үнэн хэрэгтээ шингэн ч байх шиг. Ухаан нь, талстаас бүтдэг металл шингэн агуулдаг учраас нугарч, тахийж, мурийдаг аж. 

Нэгэн этгээд метронд сахлын бэрээтгээр таван давхар хувцсыг нь нэвт зүсэж Марк Мёдовникийн нуруунд том шарх үлдээсэн явдлаар ном эхэлдэг. Метронд болсон тэр явдлаас хойш зохиогч амьдралаа материал судлалд зарцуулжээ. Оксфордын Гэгээн Екатеринагийн коллежийг металлургич мэргэжлээр төгссөн Марк Мёдовник материалыг физик, химийн бүтэц бүрэлдэхүүнээс нь гадна сэтгэлзүйн үүднээс тайлбарласан байна. Марк Мёдовник sensoaesthetics (sensory + aesthetics) хэмээх ойлголтыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч болоод тэр. Sensoaesthetics гэдэг нь материал судлалд гоозүйн шинжлэх ухаанаас гадна сэрэл, мэдрэмжээр хандах арга барил юм. Марк хүмүүний танин барихуйн сэрэл мэдрэмжид тулгуурлан хүртэхүйн зөрүү гажууг судалдаг хүн. Тиймээс Гайхамшигт бодисууд ном нь физикийн аргуун сурах бичиг биш яруухан бөгөөд уянгалаг, бас драмтай.

Ард нь барилга байшин харагдах тагтан дээрээ цэцэг навчин дунд, шаазан аяга, ном зэргийг дэлгэсэн шилэн ширээнээ Converse кедтэй сууж буй өөрийнхөө зургийг бүлэг бүрийн эхний нүүрт оруулжээ. Ингээд уг зурагт харагдах бодис нэг бүрийн түүх, бүтэц найрлага, бүтээж бүрэлдүүлсэн технологийг нь хэнд ч ойлгомжтой бичсэн буй. Хүн яагаад угаалтуурын тосгуурыг төмрөөр, шалыг модоор, төмөр замыг гангаар, цонхыг шилээр хийснийг танин барихуйн сэрэл мэдрэмжээр дэлгэрэнгүй тайлбарлана. Тиймээс техник огт сонирхдоггүй уншигчид ч ойлгомжтой. Өөрт тохиолдсон явдал, сэрэл мэдрэмж, гоозүйн өнгө будгаар чимэн материалын түүхийг өгүүлэх учир уншигчийг хөтлөөд явчих шидтэй. Марк Мёдовник бодисын эгэл жирийн бүтцийг нийгэмд үзүүлсэн аугаа нөлөөтэй нь уялдуулан мэргэжлийн үг хэллэг ашиглалгүй бичсэн болохоор материал судлалыг хэнд ч буухаар тайлбарлажээ. Толгой эргүүлсэн томьёо ашиглаагүй ч арвин баялаг мэдээлэл агуулсан. Материалыг бүтээлчээр ашигласан хүн төрөлхтний бадрангуй түүхийг цохон тэмдэглэхдээ загвар дизайныг ч орхигдуулаагүй байна.

Гайхмашигт бодисууд хэдий сонирхолтой, уншууртай бичигдсэн ч шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлагч уншигчид илүү таалагдана гэдгийг хэлэх нь зүйтэй. Техникт төдийлөн дурладаггүй хүнд зарим бүлэг дэндүү хуурай санагдаж болох ч Марк Мёдовник бичлэгийн арга барилаараа хөтлөөд явна. Материал судлалд дурладаг ч бай, үгүй ч бай хэн бүхэн өдөр тутам харьцдаг хүн төрөлхтний бүтээсэн бодисын талаар өргөн дэлгэр мэдээлэлтэй болж амьдралыг харах өнцгөө өргөсгөнө.

Хэрвээ түмэн бодисын мөн чанарыг танин мэдээгүй бол хүмүүн бид араатан амьтан шиг амьд үлдэх гэж өдөр тутам хатуу ширүүн тэмцлийг туулах байжээ гэдэг л энэ номын гол аргумент юм.

Эх сурвалж: Baabar.mn /Nepko/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" саяхан NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 24 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 31 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 32 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 33 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 35 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 36 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 37 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 38 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 39 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 40 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 43 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 45 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 45 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 11 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 15 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 16 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 21 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 22 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top