x

Гадны хөрөнгө оруулалт

Баялаг гэж юу вэ?

Манайхны баялаг гэх ойлголт их зөрүүтэй. Тухайлбал CU, GS25 болон найман нэрийн бараа, түцний бараа нь адилхан боловч үйлчилгээ, орчин асар их ялгаатай. Дотор байгаа бараа нь баялаг уу эсвэл Менежмент нь баялаг уу? Мэдээж Менежмент нь. Шууд харагддаггүй Менежмент, логистикийг бид төдийлөн баялаг гэж хардаггүй. Emart болон бусад сүпэр маркетууд мөн адил. Баялаг нь бараа нь биш тэрийг яаж борлуулах, ажиллаж буй болон худалдан авч буй хүндээ таатай байлгадаг Менежмент нь баялаг юм.

Менежмент хүнд шууд май гээд юм өгөхгүй ч асар их юм сургаж байдаг. Хэрвээ Менежмент, логистик амархан зүйл байсан бол аль хэдийн манай дэлгүүрүүд энэ хэд шигээ болчих байлаа. Бид ийм төрлийн баялгийн мэдлэг, практик үнэндээ л муу. Том хотын хувьд байшин барилга нь биш хүн таатай амьдрах орчин бүрдүүлдэг зам талбай зэрэг нь баялаг юм. Улаанбаатар хот маань юу л байна байшин байна гэхдээ Менежмент үнэндээ нойл учраас түгжрэл, утаа, тоглоомын талбай эрүүл орчин гээд асуудал дуусахгүй.

Уурхай бас адил. Газрын гүнд байгаа алт, зэс, нүүрс нь баялаг юм уу эсвэл тэрийг гаргаж ирээд ашиглах үйл явц нь баялаг юм уу? Менежмент, логистик нь байхгүй бол зүгээр л нэг чулуу. Чулуу нь биш тэрийг ашиглаж чадах ухаан нь өөрөө баялаг билээ. Энэ ухаан гарч ирснээр хүмүүс газар дор булаатай янз бүрийн чулууг баялаг болгож өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улсын баялаг нь Менежмент, логистик нь болохоос байшин зам нь биш. Сайн Менежмент байхгүй бол замбараагүй ч байж болно гэдгийг Улаанбаатар, эсвэл дэлхийн газрын тосны хамгийн их нөөцтэй ч үгээгүй ядуу Венесуэлээс харж болно.

Баялагийг хүн тээж явдаг. Өнөөдөр CU, GS25, Emart монгол хүмүүст маш их баялаг өгч буй. Тэнд мэндэлж, үйлчилж, үйлчлүүлж, аюулгүй орчинд сууж, автобусаа хүлээж, дулаацаж, нойл орж байна. Ийм соёл сурсан хүмүүс ингэх ёстой юм байна гэж улам сайжруулна. Энэ бол баялаг. Хүн хөгжиж байна.Дөчөөс дээш насныхан ийм зүйл бага залуудаа үзээгүй учраас харилцаа хандлага гээд олон доголдолтой. Улаанбаатар хотын даргын шийдэж чадахгүй нойлыг хэдэн дэлгүүрүүд дор нь шийдэж байна. Хотын Менежмент нойлоо ч шийдэж чадахааргүй тааруу байгааг харж болно.

Гэтэл бид төлөвлөгөө сайтай зам, алхах талбай нэхээд байдаг. Кофе шопуудад хичээл, уулзалт хийхгүй юм алга. Энэ баялаг шүү. ОТ, Энэржи ресурс гээд том компанид монголчууд Дэлхийн стандартын ажил хийж байна. Энэ хүмүүс манай улсыг тэжээдэг уул уурхайн гол баялаг. Дараагийн том төсөлд эндээс юм сурсан монголчууд өөрсдөө удирдаж авч явах болно. Хөрөнгө оруулалт гэх баялгаас сурсан эрдэм мэдлэгээ тэд удалгүй өөрсдөө тултал ашиглах болсон ойрын жишээ Япон, Өмнөд Солонгос.

Энэ хоёр улс анхнаасаа ийм мундаг байгаагүй, тэд хөрөнгө оруулалтаас Менежмент, логистик, төсөл яаж явдаг ойлголтыг сурч авсан. Тэнд бидний баялаг гэх ойлголтоор ямар ч баялаг байхгүй. Гэхдээ тэд хүмүүсээ баялаг болгож чадсан. Гол баялаг чинь боловсролтой, чадвартай, Менежмент ойлгодог хүмүүс юм. Гадны хөрөнгө оруулалтыг хангалттай тат. Бид тэднээс мөнгөөр хэмжигдэхгүй асар их баялгийг авч үлдэнэ.

Хүн яаж амьдардаг вэ?

Улс орны хамгийн жижиг хувилбар нь хүн. Хүн гэж байхгүй бол улс орон гэж ч байхгүй. 

Хувь хүн ч бай, улс орон ч бай өөрт байгаа юм аа зарж борлуулж, өөрт байхгүй юм аа бусдаас авч амьдарна. Хот сууриныг дагаад яагаад хөгжил явдаг вэ гэхээр олон хүн өөрт байгаа юмаараа өөрт байхгүй юм аа сольж авахад амар, хямд байдаг учраас хамтдаа хөгжих боломжийг нээдэг. Нийлээд байшин барилга барих бүр ч том бүтээн байгуулалт хийх боломжтой. Хүн төрөлхтний хөгжиж ирсэн түүх ердөө л ийм энгийн. 

Тухайлбал багш хүн хөдөлмөрөө зарна, малчин хүн малаа зарна, наймаачин хүн нэгнээс нь аваад нөгөөд нь зарна гэх мэт өрх айл дангаараа бүгдийг хийх боломжгүй. Өөрт байгаа бараа буюу мэдлэгээ зарсан багш хоолоо авна. Талх барьж чадахгүй хүн гутал янзалсан төлбөрөөр нь талхаа авна. Малчин малаа зараад өөрт байхгүй хүнсээ авна. Улс орон ч үүнтэй адил бүх юмыг дангаараа хийж бүтээж чадахгүй учраас гаднаас хөрөнгө оруулалт эсвэл байхгүй бараа бүтээгдэхүүн, ур чадвар худалдаж солилцож авна. Хөгжлийн, хамтын амьдралын гол зарчим ерөөсөө л энэ. Харин ингэж чадаагүй улс хөгжихгүй хоцорч болдгийг Хойд Солонгос тэргүүтэй гаднаас барагтай юм авдаггүй улсаас харж болно. Гэтэл нэг газар нутагт хамтдаа удаан оршин тогтносон хоёр солонгосын хувь заяа тэс өөр зургийг илтгэдэг. 

Өнөөдөр бидний өндөр хөгжилтэй гэж хэлдэг улсууд хөрөнгө оруулалт хамгийн их татсан, ур чадварыг их сургууль болон сургалтаараа бий болгож чадсан улсууд байдаг шиг Өмнөд Солонгос ч ингэж чадсан. 

Өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт байхгүй, мэдлэг, үйлдвэрлэл, Менежмент байхгүй улс гаднаас авахаас өөр сонголтгүй. Өнөөдөр Өмнөд Солонгос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг болох эхлэл тавигдсан нь гадны хөрөнгө оруулалт юм. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй. Дагаж орж ирсэн гадны чадварлаг ажиллах хүчнээс маш их зүйлс сурч удалгүй өөрсдөө удирддаг, төсөл хэрэгжүүлдэг, хийдэг болсон нь бүр том баялаг болжээ. Зүүн Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос яг энэ замаар явсан билээ.

Б.Батзаяа /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 11 цаг 57 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 33 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 13 цаг 39 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 13 цаг 47 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 9 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 20 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 15 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 15 цаг 42 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 15 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 12 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 24 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top