x

Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуй нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужигарсан харилцаа байжээ гэсэн үг.

51 сая + 44 сая

Стандарт банк 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн эсрэг Арбитрийн шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд Эрдэнэт үйлдвэр 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95,3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш сар бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.

Жинхэнэ ба хуурамч гэрээ

Анх энэ хэрэг мандахад “Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш” гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан “барьсан” байна.

Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрийн шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ” буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй. Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, Эрдэнэт үйлдвэрт хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрт биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрийн шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?

Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш” гэж маргаад байгаа хэрэг биш.

Өрийг өрөөр дарсан уу?

Харин Арбитрийн шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. Эрдэнэт үйлдвэр өмнө нь 2007 онд “Жаст” группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст” групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст”-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард “Жаст” группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв.

Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.

Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95,3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даанч,,,, (202.72.245.194)
    АТГ ШУДАРГААР АЖИЛЛАБАЛ ХУЛГАЙЧ НАРТ БУЛТАХ АРГА БАЙХГҮЙ Л ДЭЭ
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй 6 цаг 57 мин Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав 7 цаг 9 мин Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 7 цаг 15 мин Хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг танилцууллаа 7 цаг 25 мин Нийтийн тээврийн үйлчилгээнд гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлнэ 8 цаг 43 мин "Хурдан" клубийн сурагчид Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа 9 цаг 35 мин Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 13 цаг 20 мин ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ 14 цаг 8 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав 14 цаг 17 мин Цахим гарын үсэг, хувийн мэдээллийг хамгаалах талаар хэлэлцэв 14 цаг 22 мин АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 14 цаг 26 мин Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гаргаж, дахин санал хураадгийг болиулна 14 цаг 31 мин Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав 14 цаг 37 мин Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгджээ 14 цаг 41 мин Алтны үнэ 3200 ам.доллароос давлаа 14 цаг 47 мин Нийслэлийн 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог 14 цаг 52 мин “Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнд 116 оюутан өрсөлдөж байна 14 цаг 58 мин Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө 15 цаг 2 мин Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! 15 цаг 6 мин Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ 15 цаг 23 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top