x

Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ардчилсан институт хүний эрхийн алба /АИХЭА/-ны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, тус албаны Улс төрийн намуудын асуудлаарх үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоаг баасан гарагт хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах нь улс орны тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг онцоллоо.

Ардчилсан институт хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, ЕАБХАБ нь гишүүн орнуудынхаа хууль олон улсын стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгдгийг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын даргын хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Венецийн комисстой хамтран 2022 онд үнэлгээ өгсөн. Ингэхдээ тухай үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа цахимаар уулзсаныг дурдаад, СЕХ-ны хүсэлтээр дээрх хуульд үнэлгээ хийж байна гэлээ. Хуулийн төслийг батлахдаа тус байгууллагаас өгсөн зөвлөмжөөс тусгаж дэвшилттэй болсон ч сайжруулах зарим зүйл байгааг тодотгосон. Тэрбээр, Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ өгөхийн тулд СЕХ, Улсын дээд шүүх, АТГ, Улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл цуглуулж, үүнд үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргана гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулахыг дэмждэгээ илэрхийлж, тэр дундаа намын санхүүжилтийг тодорхой болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Байнгын хорооны дарга улс төрийн сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн санхүүгийн байдал, сонгуулийн зардал, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр сонгуульд нэр дэвшигчид тавих санхүүжилттэй холбоотой шаардлага ямар байвал зохих, улс төрийн намын санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж харилцан санал солилцлоо. 

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албыг 1991 онд байгуулсан бөгөөд гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, сургалт семинар зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдгийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 13 цаг 7 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 13 цаг 38 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 13 цаг 41 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 13 цаг 41 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 13 цаг 43 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 13 цаг 43 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 13 цаг 44 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 13 цаг 45 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 13 цаг 47 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 13 цаг 48 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 13 цаг 49 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цаг 51 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 13 цаг 52 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 13 цаг 53 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 13 цаг 54 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 16 цаг 59 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 17 цаг 24 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 17 цаг 46 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 17 цаг 50 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 17 цаг 52 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top