x

Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гаргаж, дахин санал хураадгийг болиулна

УИХ-ын хаврын чуулганы баасан гаригийн /2025.04.11/ нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцуулжээ. 

Д.Амарбаясгалан: 

-“УИХ дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг, харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учир хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтална. Пүрэв гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотой 10:00 цагт эхэлж, 11:00-12:00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг ч тодорхой зарлана.

Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг орхих нь нийтлэг байсан. Цаашид хуралдааны хугацаа тодорхой болох учир гишүүд хуралдааны танхимд сууж, хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлага тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхивол тухайн гишүүний нэрийг жагсаалтаас хасна” гэв.

Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, УИХ аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс зарим тохиолдолд олон удаа горимын санал гарган, дахин санал хураадгийг таслан зогсооно. Гишүүд асуудлыг дэмжсэн бол шийдвэрийг нь гаргах нь зүйтэй гээд, гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг сануулан, “УИХ-аар хэлэлцэж буй асуудал бүхэнд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. УИХ иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргахыг олон нийт хүсэж байна" гэснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 12 цаг 28 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 12 цаг 59 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 13 цаг 2 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 13 цаг 3 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 13 цаг 4 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 13 цаг 5 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 13 цаг 6 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 13 цаг 7 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 13 цаг 9 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 13 цаг 10 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 13 цаг 10 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цаг 12 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 13 цаг 13 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 13 цаг 15 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 13 цаг 15 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 16 цаг 21 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 16 цаг 46 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 17 цаг 8 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 17 цаг 11 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 17 цаг 13 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top