x

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнд 116 оюутан өрсөлдөж байна

Оюутан залуусын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна.

“Монгол хүн – ба Эрсдэлийн боловсрол”, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Цагдаагийн удирдах  газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, мэтгэлцээнд оролцогч оюутан залуус оролцлоо.  

Нийслэлийн Онцгой байдлын газар, Монголын Оюутны Холбоо хамтран зохион байгуулж буй тус мэтгэлцээнээр дамжуулан нийгэм, олон нийт, тэр дундаа оюутан залуучуудын гамшгийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог ханган, тэдний судалгаа, шинжилгээ хийх чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, нийслэлийн хэмжээнд тохиолдож буй аюулт үзэгдэл, осол, гал түймрийн тоо хохирлыг бууруулахад оновчтой санал дүгнэлт дэвшүүлэх зорилготой юм.

Мэтгэлцээнд оролцогч оюутан залуус "Гамшгийн бэлэн байдалд иргэдийн үүрэг хариуцлага төрийн байгууллагынхаас илүү чухал", "Гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурынхны оролцоо төрийн оролцооноос илүү үр дүнтэй", "Гамшгаас хамгаалах сургалтыг оюутан байхад бус ЕБС -дад орох нь илүү үр дүнтэй", “Төрийн гамшгаас хамгаалах зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх шаардлагатай”, “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад Онцгой байдлын байгууллагын үүрэг оролцоог жинлэж үзвэл”, “Гамшгаас хамгаалах тухай хуулинд талуудын үүрэг оролцоог хангалттай тусгаж өгсөн” зэрэг сэдвүүдийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж байна. 
Мэтгэлцээнд 8  их дээд сургуулийн 58 багийн 116 оюутан залуус оролцож байна.  Өнөөдөр финалын шат үргэлжилж, шилдгүүд тодорно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 13 цаг 33 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 14 цаг 4 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 14 цаг 7 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 14 цаг 7 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 14 цаг 8 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 14 цаг 9 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 14 цаг 10 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 14 цаг 11 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 14 цаг 13 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 14 цаг 14 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 14 цаг 15 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 14 цаг 17 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 14 цаг 17 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 14 цаг 19 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 14 цаг 20 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 17 цаг 25 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 17 цаг 50 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 18 цаг 12 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 18 цаг 15 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 18 цаг 17 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top