Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрээр айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд газар орон дээр үүсэн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно гэж ОБЕГ-аас мэдээллээ.