Литвийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Миколас Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрөлд шинэ дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 75.56 метрийн зайд зээрэнцэг шидэж, өөрийн өмнө тогтоосон 74.35 метрийн амжилтыг ахиулсан байна.
Одоо 22 настай М.Алекна өнгөрсөн онд мөн энэ тэмцээнд оролцох үеэрээ дээд амжилтыг анх тогтоож байсан бөгөөд ийнхүү дахин шинэчилснээр дэлхийн анхаарлыг татаж байна.
Миколас Алекна спортын карьертаа дараах томоохон амжилтуудыг үзүүлээд байна:
-
Парисын Олимп – мөнгөн медаль
-
ДАШТ – нэг мөнгө, нэг хүрэл медаль
-
Европын аварга шалгаруулах тэмцээн – 2022 онд аварга, 2024 онд хүрэл медаль хүртжээ
Түүний энэ удаагийн амжилт ирэх олимпод өндөр амжилт үзүүлэх боломжийг улам тодотгож буй юм.