Австралийн ойрын зайн гүйлтийн авьяастай тамирчин Гоут Гоут сүүлийн уралдаанууддаа тасралтгүй өндөр амжилт үзүүлснээр дэлхийн анхаарлыг татсаар байна. Тэрбээр Перт хотноо болсон Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд 19.84 секундэд барианд оржээ. Хэдийгээр уг үзүүлэлт нь дээд амжилт болох боломжтой ч салхины нөлөөгөөр албан ёсоор бүртгэгдсэнгүй.
Г.Гоутын энэ амжилт нь 20-иос доош насны гүйгчдийн дунд хоёрдугаарт бичигдэхүйц өндөр үзүүлэлт бөгөөд алдарт Усэйн Болт, Жастин Гэтлин, Летсиле Тебого нарын залуудаа үзүүлж байсан амжилтуудаас ч давсан байна.
Мөн тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт 100 метрийн зайд хоёр ч удаа 10 секундээс доош хугацаанд гүйж, өөрийн насны ангилалд түрүүлсэн ч салхины хурд их байсан тул дээд амжилт гэж бүртгэгдээгүй юм.
Гоут тэмцээний дараах ярилцлагадаа, “100 метрийн зайд 10 секундээс доош гүйх нь миний зорилго байсан. Хурд бол надад өгөгдсөн бэлэг, би тэрийгээ бүрэн ашиглаж чадлаа. 200 метрийн зайг 20 секундээс доош хугацаанд туулсандаа үнэхээр их баяртай байна” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN