Bloomberg агентлагийн мэдээлснээр, Bank of America-ийн шинжээчид Apple компанийн үйлдвэрлэлийг АНУ-д бүрэн хэмжээгээр шилжүүлбэл iPhone-ы үнэ 90 хүртэл хувиар өсөх эрсдэлтэй гэж тооцжээ. Үнийн өсөлт нь дараах хүчин зүйлүүдтэй шууд холбоотой:
-
Ажлын хүчний өндөр өртөг: АНУ дахь хөдөлмөрийн хөлсний зардал Хятадтай харьцуулахад хэд дахин өндөр. Энэ нь төхөөрөмж бүрт ногдох зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
-
Логистик болон дэд бүтцийн шинэчлэл: Үйлдвэрлэлийн баазыг өөрчлөхийн тулд Apple тээвэр, нийлүүлэлтийн шинэ сүлжээ байгуулах шаардлагатай болно.
-
Эд ангиудын хамаарал: iPhone-ы гол бүрэлдэхүүн хэсгүүд (жишээ нь, дэлгэц, чип, камерын модуль) өнөөг хүртэл Хятад болон бусад Азийн орнуудаас нийлүүлэгддэг. Тэдгээрийг Америкт татан оруулснаар өндөр татвар төлөх эсвэл тээврийн зардал өснө.
Үнийн бодит тооцоолол Bank of America-ийн урьдчилсан дүгнэлтээр:
-
Зөвхөн хөдөлмөрийн зардлын өсөлтөөс болж үнэ 25%-иар нэмэгдэнэ.
-
Бусад нэмэлт зардлыг тооцвол iPhone 15 Pro Max гэхэд одоогийн 1,200 ам.доллароос 2,000 орчим ам.доллар хүрэх магадлалтай.
Нөлөөлөл ба эрсдэл Дональд Трампын худалдааны бодлогын улмаас Apple-ийн хувьцаа 23 хувиар унаж, Microsoft дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байсан түүхтэй. Хэрэв Apple үйлдвэрлэлээ Америк руу татан төвлөрүүлбэл өртөг нэмэгдэхээс гадна зах зээлд эзлэх байр сууриа алдах эрсдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Bloomberg, Bank of America, OfficeLife