x

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав

Монгол Улсын хэмжээнд 2018-2023 оны байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдэж, 6468 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1298 хүн нас барсанаас 260 хүүхэд энджээ. 2024 оны байдлаар 30977 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 2520 хүн хүнд хөнгөн гэмтэж, 631 хүн нас барсанаас 69 нь хүүхэд. Ердөө хоёр хоногийн өмнө Баянзүрх товчоо орчмын замд гарцаар гарч байсан 12 настай хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Ослын шалтгаан нөхцлийг авч үзвэл гэрлэн дохиогүй гарцан дээр осол аваар хамгийн их гардаг байна. Дээр нь жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьж өгдөггүй, явган зорчигч мөн гарцаар гардаггүй зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Нөгөө талаар бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулган тээвэрлэдэггүй, жолооч замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй зэрэг нь осол гарах шалтгаан болдог.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах, 38 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулжээ. Бүлэгт багтсан гишүүдээс өнөөдөр /2025.04.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхдүүд хохирох асуудал нэмэгдэж байна. Хүний эрхийн дэд хороонд гомдол мэдээлэл байнга ирж байна. Дэд хорооны гишүүд 2025 оны хоёрдугаар сард явган хүний гарцан дээр хүүхэд, хүн бэртэж гэмтэж байгаа нэгдсэн судалгааг хийсэн. Тээврийн цагдаагийн албанд очиж, ямар газар осол гараад байдаг вэ гэдэг талаар ярьсан. Холбогдох байгууллагаас судалгаа мэдээлэл аваад ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар, 1007 гарц байна. 1007 гарцын 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй. 2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд  535 болж огцом өссөн.2023 оны төвшинд гэрлэн дохиотой гарцан дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч бэртсэн статистик байна.

Иймээс цаашдаа  хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай газруудад төсвийг тавьж,  гарцуудад гэрлэн дохио, хурд сааруулагч тавих зэргээр ослыг бууруулах чиглэлээр ажиллах болно.

 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-2024 онд 91 явган зорчигч авто тээврийн ослд өртсөн бол 39 нь ахмад настан. Ахмад настнууд зам тээврийн осолд өртөж амиа алдах тохиолдол их байна. Авто тээврийн осол тав, зургаа, ес, аравдугаар сар буюу дулааны улирал, мөн хичээл сургууль эхлэх үеэр хамгийн их гарч байна. Мөн 17.00-19.00 цагийн хооронд  осол хамгийн их гарч байна.

Авто тээврийн газраас явган зорчигч хамгийн олон эндсэн байршлыг ирүүлсэн. Гурван байршил дээр онцгой анхаарч арга хэмжээ авах шаардлага бий. Явган хүний гарцтай хэсэг дээр авто тээврийн осолд өртөх тохиолдол бий. Тэр дундаа зохицуулагчгүй, гэрлэн дохиогүй, зохицуулалтгүй гарцан дээр осол хамгийн их гарч байна.

Жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьдаггүй. явган зорчигч тэмдэг тэмдэглээтэй гарцаар гардаггүйгээс осол өртдөг гэх судалгаа гарч байна.  Иймээс 41 байршлыг засах, зохицуулалттай гэрлэн дохиог бий болгох, шаардлагатай төсвийг хэрэгтэй газарт нв тавиулах чигэллээр хяналт тавьж ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 4 цаг 40 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 4 цаг 41 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 4 цаг 42 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 4 цаг 43 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 4 цаг 43 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 4 цаг 44 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 4 цаг 45 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 4 цаг 46 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 4 цаг 47 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 4 цаг 48 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 4 цаг 49 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 4 цаг 50 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 10 цаг 12 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 10 цаг 13 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 10 цаг 15 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 18 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 10 цаг 19 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 10 цаг 21 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 10 цаг 26 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 10 цаг 32 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top