Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын Quarter Final буюу шөвгийн наймын шатанд “Go Mongolia” брэнд Фулхэм багийн үндсэн өмсгөл дээр байрлан, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
Монголын брэнд олон улсын спортын хамгийн анхаарал татсан арга хэмжээний нэгээр дамжин дэлхийн сая сая үзэгчийн өмнө гарч ирж буй нь Монгол Улсын имиж, танигдах байдлыг нэмэгдүүлэх томоохон алхам болж байна.
Энэ бол зөвхөн спортын түүхэн үйл явдал биш бөгөөд Монголын нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулах, олон улсын маркетингийн зах зээлд Монгол брэндийн орон зайг бэхжүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх онцгой боломж хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Тэмцээний шөвгийн наймын тоглолт энэ бямба гарагт буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Монголын цагаар 20:15 минутад эхэлнэ.
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо