Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан цогцолбор барилга ашиглалтад орж, оршин суугчид олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
Шинэ барилгын зохион байгуулалт дараах байдлаар хийгджээ:
-
1-р давхарт: нэг цэгийн үйлчилгээний өрөө, камерын хяналтын төв, байцаагчийн өрөө, сургалтын өрөө
-
2-р давхарт: өрхийн эмнэлгийн үзлэгийн өрөө, хүлээн авах бүртгэлийн өрөө
-
3-р давхарт: ахмадын танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучуудын байгууллага, чийрэгжүүлэх өрөө, хурлын заал
Цогцолборын ашиглалтад орсноор 17-р хорооны 2500 өрх буюу 8000 гаруй иргэн төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах, эмнэлгийн анхан шатны тусламж, нийгмийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна. Энэ нь иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Барилгын зураг төслийг “Каталист прожект” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Рогкранд” ХХК ажилласан бол Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас техникийн хяналтыг хэрэгжүүлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс