АНУ болон Украины төлөөлөгчид өчигдөр буюу ням гарагт Саудын Арабын Жидда хотод энхийн хэлэлцээний хүрээнд уулзаж, уулзалт амжилттай болсон хэмээн хоёр тал мэдэгдлээ. Уулзалтад АНУ-ыг тусгай элч Стив Виткофф, харин Украиныг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлэн оролцсон байна.
Талууд уулзалтын үеэр Хар тэнгист хэсэгчилсэн гал зогсоох гэрээний талаар ярилцаж, усан тээврийн чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг хангах, эрчим хүч болон дэд бүтцийн объектуудыг хамгаалах шаардлагыг хэлэлцжээ. Гэсэн ч гал зогсоох гэрээний хамрах хүрээ болон нарийн нөхцөлийн талаар одоогоор талууд өөр өөр байр суурьтай байгааг онцолжээ.
Уулзалтын өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Энэ дайныг эхлүүлсэн хүн нь дайныг зогсоох ёстой” хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын элч Стив Виткофф “Путин Европыг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа гэж бодохгүй байна. Тэр энх тайвныг хүсэж байгаа” хэмээн дүгнэжээ.
Уг уулзалтын үргэлжлэл болгож АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид даваа гарагт ижил асуудлаар Саудын Арабад дахин уулзахаар болсон байна.
Эх сурвалж: Aljazeera.