x

Канад ирэх сард ээлжит бус сонгууль явуулна

Канадын Ерөнхий сайд Марк Карни дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ ням гарагт мэдэгдлээ. Энэ мэдэгдлээр таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.

Английн банкны ерөнхийлөгч асан, одоогийн Либерал намын дарга М.Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хэлэлцээнд “ард түмний тодорхой мандат шаардлагатай” хэмээн мэдэгдэж, “Трамп канадчуудыг хагалан бутаргаж, улсыг маань өөрийн эзэмшил болгохыг зорьж байна” хэмээн шүүмжилсэн нь улс төрийн халуун уур амьсгалыг улам хурцатгалаа.

Түүний гол өрсөлдөгч, Консерватив намын дарга Пьер Пуальевр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “тууштай, хүчирхэг, хүндлэл хүлээсэн удирдагчийн хувиар АНУ-тай дипломат яриа хэлэлцээ хийх” бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Сонгуулийг товлоход нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадын эсрэг худалдааны дайн эхлүүлж, “Канад бол АНУ-ын 51 дэх муж улс болох ёстой” гэж мэдэгдсэн явдал юм. Үүнээс үүдэн хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа билээ.

Энэ удаагийн сонгуульд:

  • Либерал намын дарга Марк Карни

  • Консерватив намын дарга Пьер Пуальевр

  • Шинэ Ардчилсан намын дарга Жагмит Сингх

  • “Квебекийн блок” намын дарга Ив-Франсуа Бланшет
    нар өрсөлдөхөөр болсон байна.

Эх сурвалж: BBC.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 16 цаг 24 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 16 цаг 25 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 16 цаг 26 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 16 цаг 27 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 16 цаг 31 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 16 цаг 32 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 16 цаг 34 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 16 цаг 35 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 16 цаг 37 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 16 цаг 38 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 16 цаг 39 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 16 цаг 40 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 16 цаг 42 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 16 цаг 43 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 16 цаг 43 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 21 цаг 24 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 21 цаг 27 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 21 цаг 30 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 21 цаг 31 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 21 цаг 32 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top