Италийн Il Foglio сонины тусгай дугаар бүхэлдээ зохиомол оюун ухаанаар (ЗОУ) бичигдсэн анхны албан ёсны сонин болж, хэвлэлийн түүхэнд шинэ хуудас нээлээ хэмээн The Guardian мэдээллээ. Энэхүү дөрвөн нүүр бүхий дугаарыг сонины мухлагуудаар худалдаалж, цахимаар ч унших боломжтой аж.
Тус дугаарын бүх агуулгыг — гарчиг, өгүүлэл, тойм, уншигчдын захидал гэх мэт — хиймэл оюун ухаан бүтээсэн байна. Өгүүллүүдийн дунд Оросын улс төрийн нөхцөл байдлын талаархи нийтлэл, Италийн эдийн засгийн томоохон тойм, уншигчдын санал сэтгэгдэл зэргийг багтаажээ. Илэрхийлэл, бүтэц, найруулгын хувьд мэргэжилтнүүдээс эерэг үнэлгээ авсан ч амьд хүний эх сурвалж, бодит ярилцлага, ишлэл дутууг онцолж байна.
Редакцын зүгээс энэ нь хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд хэрхэн ашиглаж болох, ямар хэсэгт заавал хүний оролцоо шаардлагатайг тодорхойлох туршилт байлаа хэмээн тайлбарлав.
Эх сурвалж: The Guardian, officelife.media.