АНУ-ын Хойд Дакота мужийн шүүх экологийн нэр хүндтэй Greenpeace байгууллагыг гүтгэлгийн хэрэгт буруутай хэмээн үзэж, нефть, хийн Energy Transfer Partners компанид 660 сая ам.доллар төлөх шийдвэр гаргалаа.
Маргаан 2016-2017 онд эхэлсэн бөгөөд нутгийн индианчуудын амьдардаг нутаг дэвсгэрийн ойролцоогоор Dakota Access Pipeline нефтийн хоолойг барихыг Greenpeace эсэргүүцэж, олон нийтийг уриалсан эсэргүүцэл зохион байгуулж байв. Энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан олон удаагийн жагсаал, цагдаатай мөргөлдөөн гарсан бөгөөд тухайн үед нутгийнхан ч шүүхэд хандаж, төслийг зогсоохыг оролдсон ч амжилтгүй болсон билээ.
Сая гарсан шийдвэрээр Greenpeace нь “худал мэдээлэл тараасан, олон нийтийг зориуд турхирсан” хэмээн буруутгагдсан байна. Байгаль хамгаалагчдын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа илэрхийлжээ.
Эх сурвалжууд: New York Post, officelife.media, Reuters.