Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог.
Нийслэлийн сургуулиуд, 4-р сарын 7-ноос II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл 4-р сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.
Харин хөдөө орон нутагт, 3-р сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, үргэлжлүүлэн 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-нийг дуустал II улирлын амралттай. 4-р сарын 11-нээс хичээл эхэлнэ.
III улирлын амралт:
- Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
- Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.