НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран “Наурызын баяр-2025” үйл ажиллагааг анх удаа /2025.03.22/ нийслэлийн төв талбайд зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт, казахын бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа, гар урлалын худалдаа, Монгол банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээ багтав.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 2024 оны 19 дүгээр чуулганаар манай улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар Дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байна.