x

Япон, Хятад улс эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийлээ

Япон, Хятадын эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ Токио хотноо бямба гаригт болжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болж буй ийм төрлийн уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын засгийн газрын эдийн засгийн болон бусад өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр тал нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна. Тэд мөн удахгүй Осака хотноо болох Дэлхийн экспогоор дамжуулан хүмүүс хоорондын болон бусад солилцоог хөхиүлэн дэмжихээ дахин нотолжээ.

Үүний зэрэгцээ Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Японы тал Хятадаас дахин хүссэн байна. 2023 оны наймдугаар сард “Фүкүшима-1” АЦС-аас цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс ийм бүтээгдэхүүний импортыг зогсоосон юм. Харин Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс, Японы ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байна гэж мэдэгдсэн.

Токио мөн Хятадын хууль сахиулагчдад саатуулагдсан япон иргэдийг яаралтай суллаж, Хятадад амьдарч буй япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Бээжинд уриалсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, ийм асуудлууд нь Японы компаниудыг Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор болж байгаа ажээ.

Мөн өдрийн үдээс өмнө Ивая, Ван И нар хэлэлцээ хийсэн юм. Ивая Зүүн Хятадын тэнгис дэх Японы Сенкаку арлуудыг тойрсон нөхцөл байдал болон Хятадын цэргийн үйл ажиллагаа эрчимжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Япон улс уг арлуудыг хянадаг бөгөөд Японы засгийн газар тэдгээрийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг.

Бямба гаригийн уулзалтын дараа Ивая сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр тал хамтын ажиллагааны талаар төдийгүй тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замуудын талаар илэн далангүй ярилцсан тул яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо гэв. Токио өндөр түвшний хэлэлцээ, тэр дундаа дээд хэмжээний уулзалтаар дамжуулан хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой. Япон улс хоёр орны найрсаг тогтвортой харилцааг бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Япон улс хоёр орны удирдагчид харилцан айлчлал хийх боломжийг үргэлжлүүлэн судлах ажээ.

Мөн Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Токиод уулзаж, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагаагаа ахиулж, гурван талын дээд хэмжээний уулзалтыг Японд аль болох ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцжээ. Япон улс энэ оны гурван талт уулзалтыг даргалж байгаа орны хувьд дээд хэмжээний уулзалтыг оны эцэс гэхэд зохион байгуулахыг зорьж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 5 цаг 15 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 5 цаг 16 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 5 цаг 17 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 5 цаг 18 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 5 цаг 22 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 5 цаг 23 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 5 цаг 26 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 5 цаг 26 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 5 цаг 28 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 29 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 5 цаг 30 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 5 цаг 31 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 5 цаг 33 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 5 цаг 34 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 5 цаг 35 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 10 цаг 15 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 10 цаг 18 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 10 цаг 21 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 10 цаг 22 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 10 цаг 23 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top