x

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 338 барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Энэ санхүүжилтийн хүрээнд тус төсвийн жилд нийт 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 430 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжиж, үүнээс 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 338 барилга, байгууламж ашиглалтад орсон нь 2021 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм.

Дэд бүтцийн салбарт нийт 668.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 218 төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссан ба хөрөнгө оруулалтын ангиллаар авч үзвэл 195 км-ийн урт бүхий 24 авто зам, 174 метр бүхий 3 гүүр, 76 цахилгаан, дулаан хангамжийн ажил, 32 инженерийн дэд бүтэц зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах зэрэг чухал ач холбогдолтой ба томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал:

Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ульхан боомтыг авто замаар холбох ажлын хэсэг болох Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай 62.7 км урт бүхий авто зам болон Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км урт хатуу хучилттай авто замууд бүрэн тавигдлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумд улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравдугаарт орох 50 МВт-ын дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажил дуусаж, тус аймгийн эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдлээ.

Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км-ийн авто зам ашиглалтад орж Ховд аймгийн 17 сумаас 14 сум нь хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Боловсролын салбарт нийт 298 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 сургууль, 33 цэцэрлэг, 11 дотуур байр ашиглалтад орж үүний үр дүнд улсын хэмжээнд боловсролын хүчин чадал 12,820 суудал, 5,745 ороор нэмэгдлээ.

Эрүүл мэндийн салбарт 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 эмнэлэг ашиглалтад орж, улсын хэмжээнд эмнэлгийн хүчин чадал 1,913 ороор нэмэгдлээ. Мөн хувь хүний хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн 3 номын сан, 15 спорт заал, 11 соёлын төвүүд ашиглалтад орж, олон жил барилгын ажил удааширсан, Ковид-19 цар тахлаас үүдэн царцсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусаад байна. Тухайлбал:

Жилд 8,000 гаруй эхийг амаржуулж, 1,000-2,000 гаруй нярайг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай нийслэлийн 2 дугаар төрөх "Хүрээ амаржих" газрын барилга ашиглалтад орлоо.

2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж бүрэн ашиглалтад орууллаа.

Үндэсний Номын Сан өөрийн анхны Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах барилгыг ашиглалтад хүлээн авч, 16 танхим, 530 хүний хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумд “ARA arena” спорт ордон ашиглалтад орлоо. Энэхүү ордон нь 1,000 хүний суудал бүхий том заал, гадна бэлтгэлийн 6 заал, пара болон хөнгөн атлетикийн зориулалттай 2 заалнаас бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 700 суудлын хүчин чадалтай спорт заал, 4 зам усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 5 цаг 11 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 5 цаг 12 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 5 цаг 12 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 5 цаг 14 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 5 цаг 18 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 5 цаг 18 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 5 цаг 21 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 5 цаг 22 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 5 цаг 23 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 24 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 5 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 5 цаг 26 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 5 цаг 28 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 5 цаг 29 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 5 цаг 30 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 10 цаг 10 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 10 цаг 13 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 10 цаг 17 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 10 цаг 17 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 10 цаг 18 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top