x

Ерөнхийлөгчийн “Их тал нутгийн долоон зааг” өгүүллэгийн тухай

Үүнийг бүгд л хүлээж байсан: Шинжээчид Казахстаны ерөнхийлөгчийн өгүүллэгийн тухай

Мэдээний агентлаг Тотал Казахстан: 

Казахстаны төрийн тэргүүний “Их тал нутгийн долоон зааг” хэмээх өгүүллэгийг шинжээчид өндрөөр үнэлж байна.

Акорды сайтад нийтлэгдсэн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын “Их тал нутгийн долоо зааг” өгүүллэгийг цагаа олсон, казах түмнийг хадгалах мөн улсын цаашдын хөгжилд шаардлагатай гэж улстөрчид, түүхчид, дипломатууд үнэлж байна хэмээн "total.kz" мэдээлэв.

Тухайлбал, түүнийг цагаа олсон, маш хэрэгтэй, орчин үеийн бүтээл, өгүүлэг гэж Казахстаны стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлах ажилтан, улс төрийн шинжлэх ухааны доктор Мурат Лаумулин үнэлж байна.

  • "Тэр нь наад захдаа 1975 онд манай аугаа яруу найрагч Олжас Сулейменовын “Аз ба Би” гэсэн ном хэвлэгдэхэд гарч ирэх ёстой байсан юм. Тэр ном нь Тал нутаг ба суурин иргэншлэлийн харилцан үйлдэл ба харилцааны асуудлыг нээлтэйгээр тавьсан юм. Казахууд ба Казахстаны түүх нь өргөн утгаараа Төв Ази, Евроазийн мөн түүнчлэн номадизмын түүх болон нүүдэлчин ард түмний үүргийг талаар Дэлхийн судлаачдын өмнө тавьсан цуврал асуудлууд бөгөөд тэдний олонхийн хариуг өнөөдөр хүртэл олоогүй явна" хэмээн Лаумулин онцлон тэмдэглэжээ.

Өнөөдрийн Казахстан эзэлж байгаа орон зайд орчин үеийн ертөнцийн нүүр царайг тодотгосон үйл явдлууд наад зах нь 2-3 мянган жилийн турш өрнөсөн гэдгийг бусад судлаачид хэлж байсныг тэр  бас тэмдэглэв.

  • "Тэд нар энд л хүн анх адууг сурган унаж эхэлсэн. Энд анх удаа нүүдэлчид нь өөрсдийн тариалагч нараас тусгаарлан нүүдлийн аж ахуй эхлэх болсон. Энд л хүн анх төмөр хайлуулан Хятадаас Ром хүртэл айдас тарьсан зэвсгийг хийсэн. Тэнд л эрэгтэй хүний өмд, эмээл дөрөө зохиогдсон гэж үздэг юм" хэмээн шинжээч нэмэн өгүүлэв.

Лаумулины үзэж байгаагаар, орчин үеийн казахуудын элэнц хуланцаар орчин цагийн Казахстаны нутаг дэвсгэрт амьдарч байсан бүх нүүдэлчдийг гэж тооцож болох нь. Тэр нүүдлийн омгийнхон тэндээс л Хятадын их цагаан хэрэм, Византи, Ром, Багдад, Дамаскийн бэхлэлтүүд рүү довтолж байв (саки, гуннууд, кипчаки зэрэг – total.kz), мөн түүнчлэн Монголын эзэнт улсын бүтцэд багтаж байсан тюркийн овгийнхон хожим Монголчуудын нөлөөнөөс гарч Казахын хаант улсыг байгуулжээ.

  • "Их тал нутгийн хамгийн таамаглал болсон асуудал нь нүүдэлчдийг юу түлхэн тэд газар тариалангийн иргэншлэлд довтлон суурьшсан нь болж байгаа. Онол, концепт их байгаа ч орчин цагийн номадистикид олон асуултууд нээлттэй байгаа юм. Нүүдэлчид суурин амьдрагч нарын хоорондын  харилцааны асуудал гол нь болон үлдэж байна. Тэд антагонистууд байсан уу эсвэл хүний хөгжлийн явцад бие биенээ харилцан гүйцээж ирэв үү?" гэж шинжээч төгсгөлд нь хэлжээ.

Түүхч Айнагуль Шайкенова үнэлэхдээ, Нурсултана Назарбаевын өгүүллэг өөртөө ёс суртахуун, хүмүүжил,  эх оронч үзэл санааг  маш хүчтэйгээр агуулсан бөгөөд казах ард түмний  онцлогоо хадгалахад нь чухал бүтээл гэв.

  • "Ямар ч мэдээллийн нэгт нэгтгүй нягтлан дүгнэж би сурсан хүн. Миний хувьд энэ нь зөвхөн өнөөдөртөө биш ирээдүйд юу өгөх вэ гэдгийг ойлгох нь чухал байдаг. Ерөнхийлөгчийн “Их тал нутгийн долоон зааг” гэсэн сүүлчийн санаачлагыг авч үзээд миний тархи “буцлав”. Эцсийн эцэст энэ л биднийг үндэстэн гэж оршин тогтноход тус болох зүйл!" гэж тэр ярив.

Дэлхийн урлаг, технологи, соёлын нийтлэг санд оруулсан хувь нэмрийг Казахстаны ололт хөгжлийн түүхээр дамжуулан  харах боломжийг төрийн тэргүүний өгүүллэг өгч байна.

  • "Нурсултан Назарбаевын энэ өгүүллэгээс би зөвхөн төрийн тэргүүний байр суурийг олж харахаас гадна түүхэн ойлголтын зүйл анги, ойлгомжоор сэтгэсэн орчин цагийн гүн ухаантны байр суурийг олж харлаа. Өнгөрсөн үеэ ухааралгүйгээр бид үндэстэн болж чадахгүй. Түүх зохиомол домгоор биш архивын бодит эх сурвалжид тулгуурлагдан бичигдэнэ гэдэг нь намайг баярлуулж байна. Энэ нь бидний хувьд ирээдүйг үеийнхэнд маш чухал" гэж Шайкенова дүгнэн тайлбарлав.

Казахстан улсад суугаа Белорусийн Элчин сайд Анатолий Ничкасов дипломат корпусынхныг Казахстаны Ерөнхийлөгч  Нурсултан  Назарбаевтай  уулзсан уулзалт дээр казахчуудыг аугаа их ирээдүй хүлээж байна гэлээ.

  • "Өнөөдөр «Казахстанская правда» сонин таны хөтөлбөрийн чанартай “Их тал нутгийн долоон зааг” өгүүллэгийг нийтэлжээ. Евроазийн орон зайд улс төр, эдийн засгийн түүхийг нэг биш удаа  өөрчилж байсан казахуудын өвөг дээдсийн үүргийг та түүнд тэмдэглэсэн байна. Казахстаны ард түмэнд аугаа их ирээдүй заяагдсан гэдэг таны итгэл үнэмшилтэй дипломат корпус санал  нийлж байна" гэж дипломат хэлжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа 1 цаг 55 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ 1 цаг 56 мин Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна 1 цаг 58 мин Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинэ гүүрийн өрөмдлөгийн ажил эхэллээ 1 цаг 59 мин ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө 2 цаг 1 мин Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх анхны үйлдвэрийг барих тендер нээлээ 2 цаг 2 мин Монголбанк 2025 оны 2-р сард 645.1 кг үнэт металл худалдан авчээ 2 цаг 7 мин Нийслэлд инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ 2 цаг 9 мин ДеМаркус Казинс Монголд газардлаа, "Сэлэнгэ Бодонс" багт нэгдэн тоглоно 2 цаг 9 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 10 мин “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо 2 цаг 14 мин Шинжлэх ухааны түүхэн товчоон 5 цаг 46 мин АНУ биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлиг гаргалаа 6 цаг 6 мин Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид Европын цомын тэмцээнд оролцоно 6 цаг 8 мин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үзүүлэлт 2024 онд өсөлттэй гарчээ 6 цаг 11 мин Литва задардаг зэвсгийн конвенцоос албан ёсоор гарлаа 6 цаг 12 мин “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд холимог тулааны спорт багтлаа 6 цаг 18 мин Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэж байна 6 цаг 24 мин Засгийн газрын хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцэв 6 цаг 50 мин "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ энэ сарын 7-13-нд зохиогдоно 6 цаг 56 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна Ихэнх нутгаар дулаарч, шар усны үерийн аюул нэмэгдэж болзошг... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы “Onodera User Run” к... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Монголын Үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 112 жилийн ой... Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт ... Улаанбаатар хотод 2025 онд авто замын бүтээн байгуулалт өрнө... Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэ...
Top