x

Тэнэг хүүгийн тухай үлгэр

Нэг нь нөгөөгөө ганц хоёр удаа бус бүр насан турш мэхлээд байхад, мэхлэгдэж буй дүнхүү нь ухаарахгүйг хажуунаас нь харах хэцүү. Бүр тэсвэр барагдана гээч. Уншигч танд бас тэгдэг үү? Дотно андаа ямагт залилж, их багаар холгогч этгээд зэвүүн ч хууртагч гэмгүй мулгууг өмөөрвөл ойлгохгүй, хуурагчаа улаан цээжээрээ хаагаад өөртөө туслах гэсэн чамайг хорлоно гээд бодчих. Мэхлэгчтэйгээ тэр хамсах бөгөөд чамайг шившиглэхээр гүтгэж гутаана. Тэднийг мэхлүүлж байхдаа таарсан малууд гэж тавалмаар. Гэвч тэд монголчууд минь. Мэхлэгчийнх нь залийг илчилбэл итгэхгүй-яаж ч мэдэх аюултай. Энэ бол үзэл сурталд нэрвэгдсэн тархины гэмтэл буюу “өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх хараалын бузар гийе.

Тэнэг хүүгийн тухай үлгэр бий. Тэнэг хүү уг нь гэмгүй даруу-ахыгаа бишрээд үгнээс нь гардаггүй нэгэн. Харин ах нь дүүдээ хорон санаа заадаг өөдгүй чарлава байж. Ах нь түүнд буруу юм заасныг хүмүүс залруулж туслах гэвэл хүү тас зөрдөг тул тэнэг гэгджээ. Ах нь түүнд юу л гэнэ түүгээр зүтгээд дуусах дүү. Тэнэг хүү зүүсэн хавхандаа орсон ээжийгээ “амь авар” гэж гуйхыг тоохгүй хавханд орсон амьтныг алж бай гэж ах хэлсэн гээд эхийгээ хөнөөдөг. Ардын үлгэрт “ах” гэсэн нь “орос ахыг” онилоогүй үг шүү. Ялгаж зөв ойлгохыг гуйя. Хэт тэнэг хүүгийн тухай үлгэр зохиох хэрэг монголчуудад байж дээ гээд би энд цухас дурдав.

Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд телевизээс салахаа болилоо. Цэнхэр дэлгэцээр хотын дарга маань өөртөө итгүүлэхээр ховсдоод ч байх шиг. Зам дээгүүр гүүрэн гарц сүндэрлүүлж түгжрэлээс гарах гээд чадалгүй хотын тэнгэрээр дүүжин тээвэр сунайлгах төсөлд шилжсэн. Бүтэхгүй нь хамаагүй, сонсголонтой нь сонгуульд санал ууталдаг. Нүхэн гарц ухнатахаа голоод хэдэн арван км хонгил ухаж метро байгуулах гэнэ. Сайхан сонсогдож байгаа биз. Хичнээн ч хот ярайлгах нь вэ. ХХI зууны стандартаар барьсан бэсрэг хотууд чих мялаасан ч нүд хэзээ хужирлах нь бүрхэг. Замаар үерлэх борооны ус зайлуулах суваг татах стандартыг сураагүй ч Богд уулаа нэвт өрөмдөөд түгжрэлээ гялс арилгана гэж панаалдагч нарт зэвүү хүрэхийн зэрэгцээ үлгэрийн тэнэг хүү шиг итгэмтгий сонгогч нараа яалтай.

Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн. 

С.Зоригийг хөнөөсөн алуурчныг чихнээс нь чирж авчраад цаазын тавцанд зогсооно гэх битүү утгатай мэдэгдэл тоглоом биш. Ноцтой хөндүүр сэдвээр наргиагүй нь лав. Тийм гавъяа байгуулсан лидерийг сонголгүй яах вэ. 26 жил хүлээсэн агшин. Зальтай нь хуураад, мулгуу нь хууртаад хорвоог элээх үү Чингэсийн удмуудаа. Зальдахад эрх мэдэл, бэл бэнчин орно. Мөн луйвар хулгай авилгад гаргууд бүлэггүй бол (хоршоо биш шүү) мэхлэх улстөр хол харайхгүй. Гурван өндөрлөгөөс давхар давхар хамгаалалттай дархлагдсан сүлжээний тоглолт бүхнийг шийднэ. Зальдагч мэхлэгч хуурагч нартай тэмцээд юу ч олж долоохгүй. Зальдуулж, мэхлүүлж, хууртаж буйгаа ухаардаггүй хөөрхийсийг сэнхрүүлэх гэвэл ад болно. Зальжин хуурагч, маанаг хууртагчид гэх эсрэг тэсрэг хоёр тэврэлдээд дийлдэшгүй баг болсон нь гайхалтай. Зальжин бүлэглэлтэй тэмцвэл няц цохиулна, маанаг массыг өрөвдвөл өшиглүүлнэ. Ийм улсад сонголтоо зөв хий гэх-ойлгомгүй. Нэр дэвшигчид татвараар цугларсан төсвөөс хумслахаар цөм шүлэнгэтэж буй бол зөв буруу сонголт гэж байх уу. Зальдагчаа зальдуулагч нь сонгосноор сонгууль үнэмлэхүй ялалтаар өндөрлөнө. Тэнэг хүүгийн үлгэр төгсөөгүй тул амар сайхандаа жаргасангүй. 

Ц.Доржготов

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 3 цаг 4 мин ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ 3 цаг 52 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав 4 цаг 1 мин Цахим гарын үсэг, хувийн мэдээллийг хамгаалах талаар хэлэлцэв 4 цаг 6 мин АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 4 цаг 10 мин Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гаргаж, дахин санал хураадгийг болиулна 4 цаг 15 мин Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав 4 цаг 21 мин Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгджээ 4 цаг 25 мин Алтны үнэ 3200 ам.доллароос давлаа 4 цаг 31 мин Нийслэлийн 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог 4 цаг 36 мин “Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнд 116 оюутан өрсөлдөж байна 4 цаг 42 мин Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө 4 цаг 46 мин Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! 4 цаг 50 мин Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ 5 цаг 7 мин Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ Уржигдар 16 цаг 13 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ Уржигдар 16 цаг 13 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв Уржигдар 16 цаг 12 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй Уржигдар 16 цаг 11 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top