x

ОРДНЫ ШИВНЭЭ: Ерөнхийлөгчид загнуулсан гурван сайд, нэг гишүүн гомдолтой явна

Улс төр үе үе оволзож, тэгсхийгээд намжих аж. Наанаа ийм боловч цаанаа тун ширүүн, эвгүй улс төр өрнөж байгаа бололтой. Угаасаа Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Мөнх-Эрдэнийн шүүх хурал, Монголхүүгийн баривчилгаа, АН-ын гэрчилгээ тамганы маргаан, МАН-ын "нүүрсний 19 гишүүн"-ий тухай, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр дагасан сэдэв ч мундахгүй олон юм.

Энэ олон улс төрийн сэдвүүдтэй үйл явдлууд хөшигний ард тасралтгүй л үргэлжилж байна гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд Төрийн ордноор нэг яриа нэлээд газар авч яригдав. Ерөнхийлөгч ойрд тун их ууртай байгаа гэнэ.

Уг нь Ерөнхийлөгч ойрд олны өмнө гараагүй боловч тун ажил хэрэгч байгаа. Тэрээр өөрийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрын даргаараа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн бариулсан. Энэ хууль батлагдвал улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирна. Тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Намууд цөөнх, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болно. Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлнэ. Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтооно. Ингэснээр намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.

Бас "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ үргэлжлүүлсэн.

Харин ууртай байна гэдгийн тухайд тэрээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гурван сайд, УИХ-ын нэг гишүүнийг өрөөндөө дууджээ. Төрийн ордонд яригдаж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдсан гэнэ. Тэгээд загнасан байгаа юм. Чухам ямар шалтгаанаар, юунд бухимдаж уурлаад, юу гэж загнасан нь одоогоор тодорхойгүй байна. Харин гишүүд, сайд нар Ерөнхийлөгчид гомдчихсон яваа аж. Төрийн ордноор л нэг ярьж байна. Удахгүй тэд учрыг хэлэх биз ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 36 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 37 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 38 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 39 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 40 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 41 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 42 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 43 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 44 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 44 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 45 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 3 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 35 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 55 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 36 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 38 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 40 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 43 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 44 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top