x

Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна

Турк улсын засгийн газраас Курдийн Ажилчны Намыг (КАН) албан ёсоор тараах шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж буй талаар тус улсын засгийн газрыг дэмжигч Hürriyet сонин мэдээллээ. Тус намыг Туркт олон жилийн турш хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан билээ.

Эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын төлөөлөгч Омер Челик хэвлэлд өгсөн ярилцлагадаа, олон жилийн турш үргэлжилсэн курдүүдийн асуудалд тодорхой ахиц энэ сард гарч болзошгүйг дурдсан. Мөн курдүүдийн талыг баримтлагч DEM намын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 22-нд тус намын удирдагч, бүх насаараа хоригдож буй Абдулла Өжалантай уулзсан тухай мэдээлжээ.

Сонины тоймч Абдюлькадир Сельвигийн бичснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган КАН-ыг тараах шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар эрх баригч хүрээнд мэдээлэл тархаад байгаа аж. Энэ нь өнгөрсөн хугацаанд ховор тохиолдож байсан дипломат алхамд тооцогдож байна.

КАН нь гол үйл ажиллагаагаа Иракийн Сүлеймания хотод төвлөрүүлдэг бөгөөд тус намын ээлжит их хурал тавдугаар сарын 5-нд болох бөгөөд энэ үеэр намыг тараах асуудлыг албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөжээ. Sözcü сонинд дурдсанаар, зэвсгээ хураах, татан буулгах үйл явцыг зургаадугаар сард дуусгахаар ажиллаж байгаа аж.

Абдулла Өжалан хоёрдугаар сард зэвсэгт бүлэглэлүүдэд хандан зэвсгээ хураалгах, Турктэй зөрчилдөөнөө зогсоох, КАН-ыг тараах уриалга гаргасан. Үүний хариуд нам гуравдугаар сарын 1-нд гал зогсоохоо зарлаж, тарах бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгдсэн байна.

Туркийн эрх баригчид КАН-ыг 1984 оноос хойш үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гэж үзэн, дотооддоо болон Ирак, Сирийн хойд хэсэгт зэвсэгт ажиллагаа явуулсаар ирсэн юм.

Эх сурвалж: TASS, Hürriyet, Sözcü.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 3 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 14 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 37 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top