x

"Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалт энэ оны зургаадугаар сарын 12–16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болж, урьдчилсан судалгаагаар 60 орчим улсын 4000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэгдээд байна. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон JCI Монгол байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2017 онд мөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах үеэр 51 улсын 3600 төлөөлөл оролцож байв.

“Аспак” чуулга уулзалт нь 1951 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн, тухайн бүс нутгийн JCI байгууллагуудын жилийн ажлаа дүгнэдэг, ирэх оны зорилтоо тодорхойлдог томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн уулзалтад JCI олон улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенаторууд, зөвлөхүүд зэрэг дэлхийн залуучуудын манлайлагчид оролцоно.

Чуулга уулзалттай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан JCI Монгол байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцжээ. Уулзалтын үеэр Л.Хосбаяр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалтыг нийслэл Улаанбаатарт зохион байгуулах нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлал, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудад урам зориг, манлайллын үнэт туршлага өгөх боломж юм” хэмээн онцолж, тус арга хэмжээг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байна.

JCI Монгол байгууллага нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш НЗДТГ-тай тогтмол хамтран ажиллаж, олон улсын чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулсаар иржээ.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, JCI Монгол.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 51 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 1 цаг 13 мин Долгион бид хоёр 1 цаг 19 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 1 цаг 40 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 2 цаг 51 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 4 цаг 55 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 4 цаг 56 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 4 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 4 цаг 58 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 4 цаг 59 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 5 цаг 0 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 5 цаг 0 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 5 цаг 1 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 5 цаг 2 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 5 цаг 3 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 5 цаг 4 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 7 цаг 22 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 7 цаг 54 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 8 цаг 14 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 10 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top