x

Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ

Завханы Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолборт газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр, “Эх дэлхийн өдөр”-өөр энэ жилийн анхны тахийн унага мэндэлжээ. Энэхүү эр унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт багтдаг, “Moonrider” нэртэй гүүнээс төрсөн бөгөөд ийнхүү Moonrider гүүний тав дахь унага болон бүртгэгдсэн байна.

Тахийн унагануудад өгөх нэрсэд “Moon” буюу “Сар” гэсэн утгатай нэрс ордог уламжлал тогтсон бөгөөд шинээр төрсөн унага одоогоор нэргүй байгаа ч үрчлүүлэх, нэр хайрлах үйл ажиллагаа явагдаж эхэлжээ. Энэ нь зочин, аялагч, хандивлагчдыг тахийн хамгаалалт, судалгааны үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн унаганы нэрээр дамжуулан түүх, соёлыг сурталчлах зорилготой юм.

Хомын талд хэрэгжүүлж буй тахь сэргээн нутагшуулах ажлын үр дүнд 8–9 сүрэгт хуваагдах 100 гаруй тахь бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн том ололт хэмээн “Хомын талын тахь” ТББ-аас мэдээлжээ. Цаашид 1000–1500 тахийн бие даасан популяци бүрдүүлэх зорилго тавин, хашаанаас суллах, бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тархац нутгийг хамгаалах чиглэлд ажиллаж буйгаа тэд онцолсон байна.

Мөн өмнөх жилүүдэд унага үрчлүүлж, нэр хайрласан хүндэт зочдын дурсамжийг дурдвал:

  • 2021 онд Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себастиан Сүрүн хоёр унагыг үрчилж “Shadowfax” болон “Bucéphale” хэмээн нэр хайрласан.

  • 2023 онд Wildlife Conservation Society Mongolia-ийн хамт олон Хомын талд зочлох үеэрээ төрсөн ууган унагыг “Таван од” буюу “Cassiopeia” гэж нэрлэсэн байна.

Эдгээр нэрс нь ихэвчлэн түүх, урлаг, одон орны уран сэтгэмжтэй холбогдсон, утга төгөлдөр байдлаараа тахийн сүргийг илэрхийлж, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буйг “Хомын талын тахь” ТББ онцолжээ. Одоогоор шинээр төрсөн унага нэргүй байгаа бөгөөд үрчлэн авах, нэр хайрлах уриалга хэвээр үргэлжилж байна.

Эх сурвалж: “Хомын талын тахь” ТББ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 1 цаг 41 мин Долгион бид хоёр 1 цаг 47 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 2 цаг 8 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 3 цаг 19 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 5 цаг 23 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 5 цаг 24 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 5 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 5 цаг 26 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 5 цаг 27 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 5 цаг 28 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 5 цаг 29 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 5 цаг 30 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 5 цаг 31 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 5 цаг 31 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 5 цаг 32 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 7 цаг 50 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 8 цаг 22 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 8 цаг 42 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 11 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top