x

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө

Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюсер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод 70 насандаа таалал төгслөө.

Балчинжавын Долгион 1956 онд Улаанбаатар хотод төрж, үндэсний үзэлтэй сэхээтэн эцэг Балчинжавын гэр бүлд өсчээ. Тэрбээр бага насандаа Москвад суралцаж, тавдугаар ангиасаа гитар хөгжимд дурлан сургуулиа орхиж байсан ч дараа нь сэтгүүлч болох мөрөөдлөө биелүүлж, мэргэжлээрээ ажиллангаа хөгжмийн урлагт хөл тавьсан юм. Хожим тэрээр өөрийн авьяас, зүтгэлээрээ хөгжмийн зохиолч болж, рок поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Түүний хамгийн анхны уран бүтээл бол 1974 онд төрсөн “Урин хавар ирлээ” дуу юм. Үүний дараа “Зүрхний үг”, “Хослон дуулъя”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Цасан үлгэр”, “Учралын блюз” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон дууг зохиожээ.

Балчинжавын Долгион бол Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, “Пентатоник” академийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж, залуу уран бүтээлчдийг дэмжин хөгжүүлж ирсэн хүн юм. Түүний уран бүтээл, урлагийн үнэт өв өнөөгийн болон ирээдүйн хөгжмийн орон зайд мөнхөрч үлдэх нь гарцаагүй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 1 цаг 3 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 1 цаг 35 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 1 цаг 55 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 4 цаг 36 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 4 цаг 38 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 4 цаг 39 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 4 цаг 43 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 4 цаг 44 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 цаг 49 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 4 цаг 50 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 4 цаг 51 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 52 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 4 цаг 54 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 цаг 55 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 4 цаг 57 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 4 цаг 57 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 5 цаг 0 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 21 цаг 38 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 21 цаг 39 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 21 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top