Автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” нэртэй олон улсын хэмжээний наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP Auto Club” хамтран зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахаар боллоо.
13 дахь жилдээ зохиогдох тус фестиваль нь шинийг эрэлхийлэгч хотын залуус, автомашин сонирхогч, спортын фэнүүдэд зориулсан урбан төрлийн спортын соёлыг түгээх, баг, тамирчдыг хөгжүүлэх, олон улсын туршлага солилцох төвлөрсөн арга хэмжээ болох юм.
Фестивальд дараах улс орнуудын дрифтийн болон мотоциклийн шилдэг баг, тамирчид оролцоно:
-
БНХАУ
-
ОХУ
-
АНУ
-
БНСУ
-
Япон
-
Казахстан
-
Киргизстан
Эдгээр багууд Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах өрсөлдөөнд оролцох бөгөөд арга хэмжээний хүрээнд:
-
Энтертэйнмент хөгжмийн наадам,
-
Автомашин, мотоциклийн экспо,
-
Экстрим тэмцээн,
-
Үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөжээ.
Фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн “Power Land” талбайд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын залуус, автомашин сонирхогчдод зориулсан хамгийн том спорт, соёл, үзвэрийн цогц арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Эх сурвалж: НЗДТГ, VIP Auto Club.