Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас (ДЦУБ) зохион байгуулж буй Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулган (РА II-18) энэ сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Уг чуулган нь Азийн бүс нутгийн Үндэсний Цаг уур, усны байгууллагууд (ҮЦУУБ)-ын төлөөлөгчдийг нэгтгэж буйгаараа онцлогтой юм.
Чуулганаар:
-
Бүс нутгийн тэргүүлэх чиглэлүүдийн хэрэгжилтийг үнэлэх,
-
Гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх,
-
ДЦУБ-ын стратегийн баримт бичигтэй нийцүүлэн цаг уур, уур амьсгал, ус болон байгаль орчны үйлчилгээний чанарыг сайжруулах,
-
Эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх,
-
Холбогдох дэд бүтэц, чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсаас уг чуулганд ЦУОШГ-ын дарга бөгөөд ДЦУБ дахь байнгын төлөөлөгч Э.Баттулга, мөн тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцож байгаа ажээ.
ДЦУБ нь цаг уурын мэдээлэл, аюултай үзэгдлүүдийн урьдчилан сэргийлэлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицох, олон улсын хамтын ажиллагааг гишүүн орнуудын түвшинд уялдуулан хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн чуулган нь бүс нутгийн бодит хэрэгжилт, сорилт, шийдэлд чиглэсэн чухал талбар болж байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ), ДЦУБ.