x

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийн ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний дотор эхлүүлэх, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлын хүрээнд:

  • Төмөр замын барилгын бүсэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын хэрэглээний бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийх,

  • БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

  • Бүтээн байгуулалтын ажилд бүх талаар дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Энэхүү төслийг Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бөгөөд “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтыг төмөр замаар холбох 14 мега төслийн нэг юм. Төслийн хэрэгжилт нь:

  • Экспортын хэмжээ болон зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,

  • Хилийн боомтоор тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх,

  • Зорчигчдод илүү ая тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг давуу талтай.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагаа идэвхжин, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд 2030 он гэхэд хилийн боомтуудаар нэвтрэх хүчин чадал 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтойг албаныхан онцолж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 2 цаг 26 мин Долгион бид хоёр 2 цаг 32 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 2 цаг 53 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 4 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 8 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 10 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 10 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 11 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 13 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 6 цаг 13 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 6 цаг 14 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 6 цаг 15 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 6 цаг 16 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 6 цаг 17 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 6 цаг 18 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 8 цаг 35 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 7 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 9 цаг 27 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top