x

Нүүрсний хэргээр зарлагдсан Түр хорооны сонсголыг хойшлуулжээ

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл хийлээ.

Г.Ганболд:

-Манай түр хороо 2022 оны зургадугаар сард байгуулагдсан. Байгуулагдснаасаа хойш 9 сарын хугацаанд түр хороо хянан шалгагчдыг томилж, үйл ажиллагаа явуулж, 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг шинжлэн судаллаа. 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд түр хорооны сонсголыг нээлттэй  зохион байгуулахаар товлон зарласан. Хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах ёстой байсан. Шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, түр хорооны хурлаа өнөөдөр хийсэн.

Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй” гэж үзсэн.

Түүнээс гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Уг хүсэлтийг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Нүүрсний  гэх хэрэгтэй холбоотой асуудалд  УИХ-ын хянан шалгах хороо, АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас нэгэн зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас зарим нотлох баримтууд нь нийгэмд урьдчилж гарах эрсдэлтэй гэж үзсэн учраас сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо 2023 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Тиймээс энэ хугацаандаа амжиж сонсгол зохион байгуулах бүрэн боломжтой.  Энэ хүрээнд нууц хэмээн яригдаж байгаа гэрээ, нүүрсний бодит хулгай буюу хоосон гарсан машин, нүүрсний ангиллын бусад хулгай, төрийн өмчит компаниудын дотоод худалдан авалттай холбоотой гэрээ хэлцэлүүдийг нийгэмд ил болгохоор зорьж байна. Энэ хүрээнд 114 хүнийг гэрчээр дуудах шинжээчдийн дүгнэлт гарч, хянан шалгагчдын тайлан бэлэн болсон. Тиймээс түр хороонд уг сонсголыг хугацаанд нь зохион байгуулах боломж байсан. Харамсалтай нь хуулийн гарцаагүй үндэслэл гарсан учраас түр хорооны сонсголыг хойшлуулж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 0 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 2 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 2 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 3 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 4 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 5 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 6 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 7 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 8 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 9 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 9 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 27 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 59 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 19 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 1 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 2 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 4 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 7 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 9 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top