x

МАН-ын бүлэг: Сонгуулийн хуулийн төслийг удахгүй өргөн барина

УИХ пахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн:

-Өнөөдөр бүлгийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр УИХ-аас ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байхаар намын дүрмээ баталсан. Нэг дэд дарга дутуу байсан. Тиймээс МАН-ын бүлгийн нийслэлийн асуудал хариуцсан дэд даргаар  Э.Бат-Амгалан гишүүнийг сонгосон. Үүгээр МАН-ын бүлэг дүрэмдзаасны дагуу гурван дэд даргатай боллоо.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгын газраас 2023-2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тиймээс УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаа.  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийг ахалж байна.

Гуравдугаарт, хэлэлцэх асуудалд ороогүй боловч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргасан. Сүүлийн үед бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдах явдал газар авлаа. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг, чиглэл өгсөн гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Аялал жуулчлалын  хуулийн талаар мэдээлэл хийв. 

Х.Ганхуяг:

-Аялал жуулчлалын салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл хийхийн тулд тус хуулийг шинэчлэн найруулсан. Төр, хувийн хэвшлүүд хэн нь юу хийх талаар тодорхой болгохыг зорьсон. Татвартай холбоотой гурван төрлийн өөрчлөлт оруулахаар яригдаж байна.

Нэгдүгээрт, гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг буцааж авах боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг сөхөж оруулж ирж байна.Дотоодын нислэгт зарцуулагдаж байгаа түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөгдөх асуудал хөндөгдсөнөөр дотоодын нислэгийн үнэ тодорхой хэмжээнд буурна.  Гуравдугаарт, жуулчны аюулгүй байдлыг хамгаалах асуудал хуульд нэлээд тусгагдсан гэв.

Мэдээллийн төгсгөлд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын дарга хууль өргөн барих цаг өгвөл өнөө маргаашгүй хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон” гэдгийг тодотголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 21 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 23 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 23 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 24 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 25 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 26 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 27 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 28 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 29 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 30 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 30 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 48 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 20 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 40 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 21 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 23 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 25 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 28 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top