x

О.Баасанхүү: Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг сэргээх асуудлыг УЕП нэн яаралтай оруулж ирэх ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

О.Баасанхүү:

-Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй, гэтэл нэгийнх нь бүрэн эрхийг байхгүй болголоо.

АН анхнаасаа эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг гэдэг утгаараа аливаа гэмт хэрэг дээр гишүүдээ өмгөөлж, хамгаалж байгаагүй. Бид нар хулгайн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу, өөрсдөө сайн дураар очиж шалгуулах ёстой гэж мэдэгдэж ирсэн. Энэний дагуу манай намын гишүүдээс эрүүгийн хэрэгт сэрдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан.

Гэвч сүүлийн хэд хоног АН болон намын даргын нэр хүндийг гутаах зорилготой, Ардын намын санхүүжилттэй гэж хардаж байгаа “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг тэрбум төгрөгийг гишүүдэд өгч, худалдаж авч байна” гэсэн гүтгэлэг дайралт завсаргүй цацагдлаа. Энэ асуудлаар АН-аас ажлын хэсэг гарч, энэ асуудлыг шалгана, хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

Хоёрдугаарт, Халдашгүй байдлын дэд хорооогоор гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхдээ АН-ын бүлгийн төлөөллийг зориуд зохион байгуулалттай оруулаагүй. Парламентад Өмнөговийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг Ардын намынхан хуйвалдааны аргаар шийдлээ. Энэ асуудалд АН  хариуцлагатай хандах болно.

УИХ-ын тухай хуулийн 9.8-ийг үндэслэн Улсын ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасныг бид хэвлэлээс харсан. Энэ заалт нь гэмт хэргийг шалгахаар биед нь үзлэг хийх гэхэд, орон байранд, албан тасалгаанд үзлэг хийх болоход болохгүй байгаа учраас эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага байна гэсэн үг. УИХ 9.7-г үндэслэн Өмнөговийн төлөөллийг дахин оруулж ирэх талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Бат-Эрдэнийн бүрэн эрх нь буцаан сэргээгдсэн гэдэг мэдээллийг уншихыг бид хүсч байгаа.

Гэмт хэргийг шалгаж байгаа нэрээр хугацаагүй шалгадгийг болих ёстой. Нүүрсний хулгайн талаар манай намын зүгээс анх шүгэл үлээж, “20 орчим их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна, шалгах ёстой” гэдэг мэдээллийг миний бие хийж байсан. Гэтэл өнөөдөр тэд нэг ч төгрөгийг төсөвт оруулж ирээгүй. Нүүрсний хулгай гэдгийг бид ойлгохдоо оффтейк гэрээг шалгаад 3 их наяд төгрөгийг битүүмжлээсэй гэж хүссэн. 20 их наяд төгрөгийг оффшорт оруулсан асуудлыг шийдээсэй гэж бид хүссэн. Харамсалтай нь, сөрөг хүчин рүүгээ дайрсан, гутаасан.  Хулгайн мөнгөөрөө хэвлэлийг худалдаж авсан байдлаар явж байгаад харамсч байна.

Хууль хяналтын байгууллагад хандахад хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн асуудлыг түргэн шуурхай шалгаад, УИХ-ын тухай хуулийн 9.7-д заасны дагуу бүрэн эрхийг нь буцаан сэргээх асуудалд Улсын ерөнхий прокурорыг анхаарч ажиллахыг хүсч байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Хулгайчаа өмөөрч байна
    2023 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 4 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 7 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 9 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 10 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 10 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 12 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 12 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 13 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 14 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 15 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 16 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 17 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 35 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 7 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 27 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 8 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 10 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 11 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 14 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top