Хаалттай горимоор хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг гишүүдийн олонхийн саналаар хүлээж авлаа. Харин тэдэнтэй хамт нэр нь орж ирсэн гишүүн Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэжээ.
Өнгөрөгч долоо хоногт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хэрэгт нэр холбогдон АТГ-т шалгуулж байгаа Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөөд байсан билээ. Өөрөөр хэлбэл, орон гарсан тойргууд дээр нөхөн сонгууль явуулах хүртэл УИХ 73 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.